EXO бүрэн бүрэлдэхүүнээрээ ЭРГЭЖ ИРНЭ


Э.Цовоо | YOLO.MN
2018-10-08

Шүтэн бишрэгчдээ маш удаан хүлээлгэсний эцэст EXO хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу есөн гишүүнтэйгээр эргэн ирэхээр болжээ. Энэхүү мэдээнд олон нийт маш баяртай байгаа ба 11-р сарын 2-ны өдөр тэд “Don’t Mess Up My Tempo” хэмээх дуугаар шүтэн бишрэгчиддээ бэлэг барих юм. Энэ нь тэдний тав дахь бүрэн хэмжээний альбом бөгөөд 11 дуунаас бүрджээ.

Хамтлагийн гишүүн Лэи (Lay) нь Солонгос болон Хятад улсын соёлын харилцаанаас шалтгаалан 2016 оны сүүлээс хойш хамтлагийн үйл ажиллагаанд оролцолгүй өдийг хүрсэн юм. Гэвч Лэи “Don’t Mess Up My Tempo” дууны хятад хувилбарт л оролцсон. Түүнийг удаан хугацааны дараа эргэн иргэн ирж байхад зөвхөн Хятад хувилбарт оролцуулсанд явдалд шүтэн бишрэгчид нь бага зэрэг сэтгэл гонсгор байгаа ажээ.

Одоо тэдний эргэн гарч ирэх өдрийг хүлээх л үлдлээ.

#KPOP, #EXO