Шинэ жил дөхөөд Монитадаа юу өгөхөө мэдэхгүй эргэлзэж байгаа бол Yolo чамд дараах мэдрэмжтэй бөгөөд боломжийн үнэтэй бэлгүүдийг санал болгож байна.
Чихэр, шоколадны цуглуулга. Амттанд дургүй хүн бараг л байхгүй. Гэхдээ амттануудаа тохиромжтой хөөрхөн хайрцагт хийгээд өгвөл илүү чамин бэлэг болно шүү.
Оймс. Өвлийн хүйтэнд халамж мэдрүүлэх, дулаахан бэлэг бол оймс. Оймс бэлгэнд аваад өмсдөггүй хүн бараг л байхгүй дээ. Шинэ жилийн уур амьсгалыг санагдуулах зураг, чимэглэлтэй оймс бол бүүр ч гоё.
Сэтгэлийн үгтэй шилэн сав. Монитагийхаа сайн тал, магтаж сайшаамаар зан чанаруудыг жижиг цааснууд дээр бичээд шилэн саванд хийгээд өгөөрэй. Шилэн сав нь жимсний чанамал, зөгийн бал хийдэг шилэн сав байхад л болно. Хямд зардалтай хэрнээ өөр хаана ч байхгүй нандин бэлэг байх болно.
Зурагт альбом. Ухаалаг утас гарснаас хойш хүмүүс зураг угаалгах нь эрс багассан. Монитагийнхаа нандин мөчүүдийн гэрэл зургийг угаалгаад альбомд хийж бэлэглээрэй. Хамгийн чамин бас олон жил хадгалагдах бэлэг болно шүү.
Аяга. Хэрэглээтэй хэрнээ бас чамин бэлэг бол яахын аргагүй аяга. Дээр нь үнэ нь ч боломжийн. Аяган дотроо витамин эсвэл гаа хийгээд өгөөрэй. Утаатай өвөл хамгийн халамжтай бэлэг байх болно.
Өөрийн гараар хийсэн шинэ жилийн чимэглэл. Дахин давтагдашгүй бас сэтгэл шингэсэн бэлгийг Монитадаа зориулж хийгээрэй.
Маск. Чиний Монита эрэгтэй ч бай эмэгтэй ч бай нүүрний тэжээлийн маск хэзээ ч илүүдэхгүй хэрэгтэй бэлэг байх болно. Хэдэн ширхэг маскийг туузаар уяад л гоё бэлэг. Бас утааны маск бэлэглэсэн ч Монита чинь баярлах нь гарцаагүй.
Киноны тасалбар. Боломжийн үнэтэй хэрнээ хэрэгтэй бэлэг бол киноны хос тасалбар. Бүр үнэгүй аваад ч Монитадаа бэлэглэх боломж байгаа шүү. Юнителийн U хөтөлбөрийн хэрэглэгч бол яриа, мессэж, сошиалын өдрийн хязгааргүй багцуудыг ердөө 500, 1000₮-өөр идэвхжүүлээд хос тасалбар хожих боломжтой гэсэн шүү. ЭНД дараад үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх