Ухань хотод ажиллаж буй эмч нарын БОДИТ БАЙДАЛ


Миау | YOLO.MN
2020-01-31

Шинэ коронавирусын халдвартай холбогдуулан ДЭМБ-аас олон улсын хэмжээнд онц байдал зарлаад байгаа билээ. Улмаар Ухань хотод карантин тогтоосон тул ердөө долоо хоногийн хугацаанд л гэхэд уг хотод хоол хүнс, хангамжийн хомсдол үүссэн.

Иймээс зөвхөн коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулж 2 эмнэлэг барьж, дэлхийн өнцөг булан бүрээс чадварлаг эмч нар Ухань хотод ирж ажиллаж байна. Ингээд та бүхэнд уг эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн ажилчид ямар нөхцөл байдалд ажиллаж буйг хүргэе.

СУВИЛАГЧ НАР ХАМГААЛАЛТЫН МАЛГАЙ ӨМСӨХИЙН ТУЛД НЭГ НЭГНИЙХЭЭ ҮСИЙГ ТАЙРЧ БУЙ БАЙДАЛ

Баасан гарагийн байдлаар БНХАУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 9692, нас барсан хүний тоо 213 болсон билээ. ДЭМБ-ын мэдээлснээр БНХАУ-аас гадна дэлхийн 21 улсад 100 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. 

ХУВЦСАА ӨМССӨНИЙ ДАРАА НЭГ НЭГНЭЭ ТАНИХЫН ТУЛД НУРУУН ДЭЭРЭЭ БИЕ БИЕИЙНХЭЭ НЭРИЙГ БИЧИГ ӨГЧ БУЙ БАЙДАЛ

ХАЛДВАРЫН БҮСЭД НЭВТРЭХДЭЭ АМНЫ БОЛОН НҮДНИЙ ХААЛТ ЗҮҮСЭН БАЙДАЛ

ОЛОН ЦАГИЙН ТУРШ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАСАН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ХАА ТААРАЛДСАН ГАЗРАА УНТАЖ БУЙ НЬ

Ухань хотод ажиллаж буй эмч нар вирусээс сэргийлэхийн тулд маш олон давхар хамгаалалтын хувцас өмсдөг бөгөөд бие засах шаардлага гарвал угаалгын өрөө орох боломжгүй тул том хүний живх өмсөж байгаа гэв. 

Та бүхэн ч мөн адил шаардлагагүй тохиолдолд гадуур гарахаас зайлсхийж, гэртээ ариутгал хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ коронавирусээс хамгаалаарай. 

Эх сурвалж: Bored Panda

#Коронавирус #Эрүүл мэнд