БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчид энэ сарын 10-наас 100 хувь цахимаар хичээллэх нөхцөл байдал үүссэн талаар мэдээллээ.
Тэрээр "Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтын талаар хэлэлцсэн. Эрсдэлийн үнэлгээг хийх чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт буюу 10-ныг хүртэл танхимаар хичээллээд түүнээс хойш 100 хувь цахим болгох талаар ярилцлаа. Гэхдээ амралт эхлэх хугацааг наашлуулахгүй. ЕБС-ийн сурагчид энэ сарын 18-наас 2022 оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна.
Тиймээс томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ сарын 10-наас ЕБС-ын сургалт 100 хувь цахим болгож магадгүй. Хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байна, гуравдугаар тунд хамруулах шаардлага байгаа, омикрон шинэ хувилбар дэгдэх эрсдэл байгаа учраас хичээл сургуулийн хувилбаруудыг танилцуулахаар болсон. Их дээд сургуулийн шалгалт 12-р сарын 6-наас эхэлж 2022 оны нэгдүгээр сарын 10-н хүртэл үргэлжилнэ. Тиймээс оюутнууд 12-р сарын 10-н хүртэл хичээллэж, вакциндаа хамрагдаад амарна. Одоогоор 119 мянган оюутны 40 мянга нь гурав дахь тундаа хамрагджээ. Тиймээс 12-р сарын 10-ныг хүртэл танхимаар хичээллээд цахимаар өгч болох боломжтой зарим шалгалтыг авч, хоёрдугаар сарын 1-нээс хойш буюу Цагаан сарын баярын нөхцөл байдлыг харгалзан авах нөхцөл байдал үүссэн.
Цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүдийг 12-р сарын 10-наас хойш буюу Цагаан сар хүртэл танхимын бус сургалттай болох нөхцөл байдал үүсээд байна. Эцсийн шийдвэр гараагүй байгаа ба ирэх даваа гарагт тодорхой болно" гэлээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх