Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 16 дахь жилдээ зарлалаа.
Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөр нь өдгөө 16 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд энэ хугацаанд нийт 1300 оюутанд тэтгэлэг олгон сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банкинд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм.
Тэтгэлэгт хамрагдахын тулд Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 3 болон 4 дүгээр курсийн суралцагч байх ёстой ба оюутнуудын материалыг цаасаар болон цахим хаягаар хүлээн авч байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ:
Цаасаар: Голомт банкны төв байрны 1 давхарт харилцагчийн зөвлөхөд хүлээлгэн өгнө.
Цахим хэлбэрээр: ЭНД дарж анкет бөглөнө.
ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТУУД:
1-р үе шат: Материал хүлээн авах
2-р үе шат: Бүлгийн сонгон шалгаруулалт
3-р үе шат: Ганцаарчилсан ярилцлага
4-р үе шат: Ёслолын арга хэмжээ
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2020.09.21-2020.10.02
Эх сурвалж: Голомт Банк
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх