Жижи Хадид монгол ноолуур өмсчээ


YOLO.mn | YOLO.MN
2018-11-30

Vogue сэтгүүлийн цахим хуудаст өчигдөр монгол ноолуурын талаарх нийтлэл гарчээ. Тус нийтлэлд дэлхийн алдартай  модель Жижи Хадид “Мандхай Кашмер”-ийн ноолууран цамц өмссөн зургийг нийтэлсэн байна.

Нийтлэлд 30 настай загвар зохион бүтээгч Жаргалсайханы Мандхайн үүсгэн байгуулсан “Mandkhai cashmere” брэндийн тухай өгүүлжээ. Тэрбээр эцэг эх  нь 25 жилийн өмнө буюу ардчилалд шилжээд удаагүй байх үед ноолуурын  үйлдвэрийг байгуулсан тухай ярьсан байна. Ж.Мандхай “Би бага байхдаа Жулия Робертс, Ричард Гир нар ээрмэлийн машин үзэхээр манай үйлдвэрт ирж байсныг санаж байна” хэмээн ярьжээ.

 

Тэрбээр бүтээгдэхүүнээ  аль болох биед эвтэйхэн загвараар урладаг  бөгөөд загвар өмсөгч Жижи Хадид өмсөх дуртай болж, Нью-Йоркт ноолууран цамцтайгаа тогтмол харагдах болсон гэжээ.

“Хүмүүс биднийг Жижигээр сурталчилгаа хийлгүүлэх гэж мөнгө төлсөн гэж боддог ч бид PR-ийн компаниар дамжуулаад түүнд хувцсаа өгсөн юм” гээд "Аав маань түүнийг хэн гэдгийг мэдэхгүй ч  бидний хувцсыг Жижи өмсөх үед борлуулалт нэмэгддэг" гэжээ.

Ж.Мандхай Лондонд  маркетинг болон загварын чиглэлээр суралцсан бөгөөд төгссөнийхөө дараа  өөрийн нэрийн брэндийг үүсгэн бий болгосон байна.

Түүний бүтээгдэхүүнүүдээс сонирхуулъя.


#Vogue