Цусаа өгдөг донорууд нэг бодлын азтанууд. Учир нь тэд цусаа өгч болох өндөр шаардлагуудыг хангасан эрүүл хүмүүс. Гэвч цусаа өгч хүний амь аврах хүсэл байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас өгч чаддаггүй хүмүүс цөөнгүй бий.
Харин Та эрүүл саруул нэгэн байж бусдын амийг аврах энэрэнгүй үйлсэд нэгдэхээс цааргалаад явдаг юм биш биз?
ДОНОРУУД БОЛОН ДОНОР БОЛОХ БОЛОМЖТОЙ ХҮМҮҮС
2016 онд Монгол улсын хэмжээнд 33657 цусны донороос 84789 нэгж цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Үзүүлэлт |
2014 он |
2015 он |
2016 он |
2017 |
Нийт цусаа бэлэглэсэн донорын тоо |
20697 |
30396 |
32966 |
33657 |
Эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв
Гэвч ердөө нэг удаагийн элэг солих мэс засалд нийт 100 орчим донорын бэлэглэсэн цус хэрэг болдог гэж үзвэл энэ тоо тийм ч хангалттай бус юм. Учир нь олон төрлийн мэс засал, төрөхийн хүндрэл, осол гэмтэл, түлэгдэлт гээд цусны хэрэгцээ шаардлага байнга гардаг.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Ингээд бодвол 1,2 сая гаруй хүн цус өгөхөд хамгийн тохиромжтой насныхан байна. Гэвч 2016 онд цусаа өгсөн хүний тооноос харвал энэ хүмүүсийн 1 хувьд ч хүрэхгүй нь цусны донорын ариун үйлсэд нэгджээ.
ЯАГААД?
“Сайн дурын авлагагүй цусны донорын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал тогтоох судалгаа”-ны тайланд дурьдсанаар сайн дурын цусны донорын талаар судалгаанд оролцогчдын 38,9 хувь нь буруу ташаа мэдээлэлтэй байжээ. Тэд:
Судалгаанд оролцогчдын 66 хувь нь манай улсад цусны хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч, 25 хувь нь цусаа бэлэглэх талаар огт бодож байгаагүй гэж хариулжээ.
Иргэдийн цусны донор болдоггүйн голлох шалтгаан нь тэд мэдлэг, мэдээлэл дутмаг, буруу ташаа ойлголттой байдаг гэж судалгааны баг дүгнэсэн байна.
ГЭТЭЛ...
Цусны хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна.
Таныг цусаа өгөх үү яах вэ гэж бодох зуур хаа нэгтээ, хэн нэгэн хүүхэд түлэгдэлтийн улмаас цусны дутагдалд орж амиа алдах эрсдэлтэй.
Цусаа өгчихвөл миний өөрийн бие муудчих болов уу гэсэн буруу бодол тээн явахад чинь хорвоод дөнгөж мэндэлсэн нярайн ээж үрээ үүрд орхин одож болзошгүй...
Хэдийгээр цусны хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг ойлгож байгаа ч “тэгж байгаад нэг очиж цусаа өгнө дөө” гэж бодон алгуурлах зуур чинь автын осолд өртсөн нэгэн нь гэр бүл, хайртай хүмүүсээ орхин хорвоогоос явах гэж байж болох юм.
Цусаа өгөхөд ердөө 30 орчим минут л зарцуулдаг. Харин энэ хугацаа таны амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн үр дүнтэй мөчүүдийн нэг байх болно. Тиймээс таны цус хэрэг болж байгаа хэн нэгнийг бүү хүлээлгэ.
Бусдын амь насыг аврах боломжоо битгий алдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх