“ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ
Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Тэр надад одоог болтол хайртай болов уу?
Сайн байна уу? Би энэ жил 9-р ангид сурдаг, эрэгтэй. 6-р ангидаа нэг охинд хайртай болоод одоо гурван жил болж байна. Анх шилжиж ирэхэд бид цуг суудаг байсан. Хэн хэн нь хичээлдээ сайн байсан. Нэг өдөр түүнтэй цуг явж байтал тэр надад сайн гэж хэлсэн юм. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй чимээгүй яваад өгсөн. Дараа долоо хоногоос нөгөө охин маань математикийн гүнзгий анги руу шилжээд явсан. Би түүнд хайртай гэж хэлж чадаагүй юм. Тэгээд дараа жилийн гэгээн валентинаар тэр над руу захиа бичсэн юм. Тэр захианд: ”Сайн уу? Чи намайг санаж байна уу би ... байна. Би чамд одоог хүртэл хайртай” гэсэн байсан. Би захиаг нь бүтэн уншиж чадаагүй юм, Учир нь уншиж байхад "Би уншина, Би уншина" гээд найзууд маань булааж аваад урчихсан. Сүүлд нь түүнд захиа бичсэн боловч зориг минь хүрээгүй тул өгч чадалгүй өнгөрсөн. Гол нь тэр надад одоог болтол хайртай болов уу? Би түүнд одоо болтол хайртай, уулзах болгондоо бие биеэсээ зугтааж байсан учир сайн ярилцаж байгаагүй. Би одоо яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Захиагаа заавал өгөөрэй
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан захидал бичсэнд баярлалаа.
Тэгэхээр танд зөвлөхөд “түүнд захиа бичсэн боловч зориг минь хүрээгүй тул өгч чадалгүй өнгөрсөн” гэж бичсэн өгүүлбэрээс харахад та эхний алхмыг ер хийгээгүй байна гэсэн үг. Хий дэмий л санаа тань зовоод, байгаад л байдаг. Тиймээс эхний асуудлыг даван туулах буюу шийдвэрлэсний дараа, дараагийн асуудалд хэрхэн яаж, хандах вэ? гэдэг нь тодорхой болох болно. Тиймээс таны эхний алхам бол захиагаа өгөх. Энэ нь л асуудлын гарц юм. Мэдээж захидлын хариу нь сайхан мэдээ байх болно гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх