Шилжилтийн насанд гарах СЭТГЭЛЗҮЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД ба ХЭРХЭН ХАНДАХ ВЭ?


Т.Тэргэл | YOLO.MN
2017-11-16

Манай улсын үндэсний статистикийн сүүлийн мэдээнээс үзвэл нийт хүн амын 277,5 мянга нь 13-17 насны өвсөр насныхан (дунд сургуулийн 7-12 ангийн сурагчид) байгаа бөгөөд үүнээс 139 мянга нь эрэгтэй, 138 мянга нь эмэгтэй хүүхэд байна.

Өсвөр насны хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжилтын үе байдаг бөгөөд эрэгтэй хүүхэд жилд дунджаар 4,3-6,7 см-ээр өсөн 15 насандаа илүү эрчимтэй өсдөг байна. Энэ насны охидууд хөвгүүдээс илүү өсгөлүүн байдаг.

• Өсвөр насны хүүхдийн хамгийн гол онцлог бол сэтгэл хөдлөл ихтэй болж, сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөн, том хүн болж байна гэсэн мэдрэмж хүчтэй бий болдог тул амжилттай яваа ах эгч нараасаа үлгэр жишээ авч өөрсдийн мөдөөрөл дотоод ертөнцийг бий болгодог.

• Бид бие даан шийдвэр гаргаж, өөрөө сонголт хийхийг илүүд үзэж, найз нөхөдтэйгөө санаа бодлоо хуваалцдаг. Гэхдээ аав ээждээ найзууд шиг харьцаж санаа бодлоо хуваалцъя гэж санал тавьж үзээрэй.Заримдаа тэд хамгийн сайн зөвлөгч байж чаддаг.

• Заримдаа өөрийн мэдэлгүй уурлаж уцаарлаж эцэг эхтэйгээ ам зөрдөг. Гэхдээ энэ маш хүмүүжилгүй хэрэг. Өсвөр насны хүүхдийн дотоод шүүрлийн булчирхай идэвхтэй ажиллаж тэр нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй.

•  Яг энэ  үед "ОД" болохыг хүсэж аливаа тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож заримдаа хэтэрхий аюултай алхам хийдэг. Иймээс заримдаа энэ бодлоосоо татгалзаж сураарай.

•  Үеийн найзууд чинь хэн нэгэнтэй үерхлээ гээд эсвэл битүүхэн шохоорхсон /Охин, Хөвгүүн/ чинь чамайг тоохгүй байлаа гээд сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь энэ насанд бэлгийн бойжилт идэвхтэй явагддагтай холбогдон эсрэг хүйстэндээ татагдаж улмаар үерхлийн эх үүсвэр тавигддаг. Заримдаа үүнээс болоод хичээл сурлагадаа муудах, зан араншингийн хувьд тогтворгүй болдог. Иймээс хичээлдээ л дурла, чин сэтгэлээсээ шүү.

#ITeenagersYears