Хэрвээ хүн усан дотор амьсгалж чаддаг байсан бол...


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-04-02

Хэрвээ хүмүүс бид усан дотор чөлөөтэй амьсгалж, далай тэнгис болон нуур цөөрмөөр яг л усны амьтад шиг сэлдэг байсан бол бидний амьдрал ямар байх байсан бол? Далайн амьтадтай хүссэн хугацаагаараа хамт сэлж, яг л тэдний нэг хэсэг мэт байх ямар байдаг бол? Хэрэв бид усан дотор амьсгалж, амьдарч чаддаг байсан бол далайн ёроолыг бүрэн гүйцэд судалж чадах байсан болов уу? Тэгвэл эдгээр асуултын хариултыг энэ удаагийн “Хэрвээ” цувралаас олж мэдэцгээе. 

/Хүн бүр аливаа зүйлийг өөр өөрийнхөөрөө төсөөлдөг бөгөөд одоо танд хүргэх гэж буй нийтлэл нь хэсэг бүлэг хүмүүсийн хамтран гаргасан төсөөлөл төдий зүйл тул хүндээр тусган авахгүй байхыг хүсье! smiley/

ХҮН УСАН ДОТОР 2 МИНУТ Л БАЙХ ЧАДВАРТАЙ

Усанд дотор амьсгалаа түгжээд хамгийн удаан хугацааны туршид тэсч чадсан Геннисийн рекордыг Испани улсын иргэн Aleix Segure эзэмшдэг. Тэрээр 24 минут 3 секундийн туршид усан дотор амьсгалаа түгжиж чадсан байна.

Харин мэргэжлийн усанд шумбагч, аль эсвэл далайн нүүдэлчид хэмээн нэрлэгддэг Бажау омгийн хүн биш л бол та хамгийн дээд талдаа 2 минутын хугацаанд л усан дотор байж чадах аж. Гэхдээ юухан байх вэ дээ гэж бодож байвал усан дотор амьсгалаа түгжээд 30 секунд өнгөрөхөд л танд бууж өгье гэсэн бодол төрж эхэлнэ. 

ХҮН ДАЛАЙН АМЬТАН БАЙСАН БОЛ...

Юун түрүүнд бид далайд амьдардаг байсан бол бидний биеийн бүтэц одоогийнхоос тэс өөр байх байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Үүнийг батлах хэд хэдэн шалтгаан бий.

Хүний биеийн дундаж дулаан Цельсийн 36.5-37.5°C-ийн хооронд хэлбэлздэг. Харин далайн гадаргын ус л гэхэд дунджаар 17°C байдаг. Тиймээс бид далайн иргэн болохоор бол хамгийн түрүүнд биеийн дулаанаа алдана. 

Бидний биед загалмай ургадаггүй л юм бол бид гараараа тийм ч хурдан сэлж чадахгүй. Хүний нүдний хараа усан дотор мөн л сайтар харж чаддаггүй. Өөрийн төрлийн хэн нэгэнтэй харилцах тохиолдолд ярих боломжгүй учир дохио зангаагаар л харилцана. 

Ерөнхийдөө ингээд харахад бид усан дор амьдрах бол хүн чанараа алдаж, тэс өөр биеийн бүтэцтэй амьтад болох байх. 

УСАН ДОТОР АМЬДРАХАД ЭРСДЭЛ БАГА

Усны амьтан байхын нэгэн давуу тал бол далайн гүнд барилга байгуулалтын ажил явагдлаа гэж бодоход газар дээр амьдардгаас илүү эрсдэл багатай байх болно. Та далай дотор хамгийн өндөр барилгаас үсэрсэн ч унаж бэртэх тохиолдол байхгүй. Мөн усан дотор шинэ зам нээж, шинэ тээврийн хэрэгсэлтэй болж болно. Тариаланг ч гэсэн далайн усан дотор хөгжүүлж болох байсан. Далайн манжин, байцаа гэх мэт далайд ургадаг ногоонуудыг тарьж өөрсдийн хүнсний хэрэгцээгээ хангах боломжтой. Ерөнхийдөө бид их сониуч амьтад учраас далайн гүнийг бүрэн судалж чадах байсан байх.

Харин бид анхнаасаа усан дотор амьдардаг байсан бол далай тэнгис маань одоогийнх шигээ бохирдохгүй байсан байх болов уу? Аль эсвэл байгаа бүхнээ сүйдлэн орхидог хүн зангаараа далайг дэлхий дээрх хамгийн бохирдолтой хэсэг болгож орхих байсан ч байж магадгүй юм

Хэзээ нэгэн цагт шинжлэх ухаан хөгжиж, хүн далайд амьдрах боломжтой болбол ямартай ч бидний амьдралд асар их өөрчлөлт хийгдэх нь ээ.

Эх сурвалж: What If, Wikipedia

#Хэрвээ #What If #Далай