Хог цуглуулангаа ч сурч болдгийг нотолсон Сири охин


YOLO.mn | YOLO.MN
2018-09-28

Овоолсон хогон дээр суун, хичээлээ хийж буй 11 настай Сири охины бичлэг Туркийн цахим орчинд тархжээ. Охин гэр бүлийнхнийхээ хамтаар Сириэс Туркт дүрвэн ирсэн ба гэр бүлээ тэжээхийн тулд хог түүж, зардаг аж.

Хогийн савнуудаас ханхлах өмхий үнэрийг үл ажран хичээлээ хийх Халиме Кумаг харсан нэг иргэн бичлэг хийж, цахим хуудсандаа тавьснаар охин сургуульд сурах боломжтой болжээ.

Туркийн Истанбул хотын дэргэдэх Арнавут тосгонд болсон явдал Халиме охины амьдралыг өөрчилсөн гэхэд болно. Овоолсон хогон дээр суунгаа, хичээнгүйлэн юм бичиж буй түүний бичлэг олны анхаарлыг татсан юм. Туркийн боловсролын салбарт ажилладаг албан тушаалтнууд охины амьдардаг газрыг олон, түүнийг сургуульд оруулжээ.

Зургаан хүүхэдтэй айлын хамгийн том нь болох Халимегийн бичлэгийг цахимд тавихаас өмнө хамгийн бага дүү нь л сургуульд хамрагдсан байжээ.

Туркийн Боловсролын яамнаас мэдээлснээр Халиме дахин боловсруулах боломжтой хаягдал цаас цуглуулж, гэр бүлээ тэжээдэг байжээ.

11 настай Халиме энэ сарын 26-аас хичээлдээ явж эхэлсэн.Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг гэр бүлийн хамт нэг жил орчмын өмнө Сириэс дүрвэн ирсэн ч бичиг баримтын асуудлаас үүдэн Халиме сургуульд орж чадаагүй аж.

Зургаан хүүхэдтэй айлын хамгийн том нь болох Халимегийн бичлэгийг цахимд тавихаас өмнө хамгийн бага дүү нь л сургуульд хамрагдсан байжээ.

Тосгоны засаг захиргаа Халимегийн сургуулийн зардлыг даахаа мэдэгсэн байна.

Халиме сургуульд ороод олон төрлийн ном унших боломжтой болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлжээ. Түүний аав Абдулреззак Кума ярилцлагадаа, “Би хүүхдүүдээ бүгдийг нь сургуульд яваасай гэж хүсч байсан. Сургуульд явж чадаагүйд нь маш их сэтгэлээр унасан. Халиме өнөөдөр шинэ сургуульдаа явсанд маш их баяртай байна. Тэр маань амьдралдаа өсөн дэвжих боломжтой боллоо. Одоо үлдсэн хүүхдүүд маань боловсрол эзэмших боломжтой болоосой л гэж хүсаж байна” гэжээ.

#Success