Зурхайн ордуудад ямар хобби илүү тохирох вэ?


YOLO.mn | YOLO.MN
2024-04-16

Хүн бүр дахин давтагдашгүй онцгой ч зурхайн ордныхны нийтлэг төсөөтэй шинж гэж бий. Тэгвэл бид энэ нийтлэлээрээ зурхайн 12 ордны хүмүүс юунд дуртай, юу тэдний сонирхлыг татдагийг хүргэе. Магадгүй өөрийн дуртай зүйлээ хараахан олоогүй тээнэгэлзэж шинэ хоббитой болох талаар бодож буй бол энэ нийтлэл танд тус хүргэж болох юм.  

ХОНИНЫ ОРД

Хонины ордныхон эрч хүчтэй, адал явдалд дуртай, өрсөлдөх чадвартай гэдгээрээ алдартай. Эдгээр шинж чанаруудыг хангахад дараах хобби илүүтэй тохирно.  

Тулааны спортоор хичээллэх: Хонины ордныхон бокс, сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг спортоор хичээллэх нь давуу тал болно. 

Нийгмийн ажилд оролцох: Төрөлхийн адал явдлыг эрэлхийлэгч хонины ордны хүмүүст явган аялал, хаданд авиралт, цанаар гулгах нь тэдний сонирхолд нийцэх онцгой хоббины нэг байж болох юм. 

Фитннесээр хичээллэх: Хонины ордныхон бие бялдрын сорилтод дуртай байдаг тул хүндийн өргөлт, кроссфит эрчимтэй дасгал хийснээр илүү идэвхжиж хязгаарыг давах хүсэл эрмэлзэлдээ хүрнэ.

Шинэ хобби турших: Хонины ордныхон үргэлж шинэ зүйл туршиж үзэх сонирхолтой байдаг тул саадтай зам, серфинг, шүхрээр үсрэх зэрэг экстрим зүйлээр хичээллэж болох.  

Гарааны бизнестэй эхлүүлэх: Хонины ордныхон амбицтай, төрөлхийн бизнес сэтгэлгээтэй тул гарааны бизнес эхлүүлж хүчээ үзвэл амжилтай явах магадлал зуун хувь. 

Аялалд гарах: Энэ ордныхон очоогүй үзээгүй газраа үзэх, үүргэвчтэй аялалд граах, алслагдсан нутгаар аялаж адал явдлыг эрэлхийлэх хүсэлтэй.  

Төсөл хэрэгжүүлэх: Хонины ордныхон бодит үр дүнд дуртай  тул дотоод засал чимэглэл, загвар зохион бүтээх  зэрэг бүтээлч ажил нь тэдэнд таашаал өгнө. хобби нь тэдэнд бүтээлч байдлаа хөгжүүлэх боломжийг олгодог. 

Рубик шоо, оюуны спортоор хичээллэх: Хонины ордныхон бие бялдрын хийгээд оюун санааны хувьд сорилтод дуртай, хэзээд бэлэн байдаг. Тиймээс рубик шоогоор хичээллэх нь тэдний сонирхлыг тэлнэ. 

ҮХРИЙН ОРД

Үхрийн ордныхон тухтай, тогтвортой байдлыг үнэлдэг учир дараах хобби илүүтэй тохирно.  

Ургамал тарих: Үхрийн ордныхон байгальтай гүн  холбоотой байдаг ба ихэнхдээ гадаа цагийг өнгөрөөх дуртай. Тиймээс цэцэг арчлах, ургамал тарих хоббитой байж болох юм.  

Хоол хийх: Энэ ордны хүмүүс амттай хоол идэх үедээ жаргалтай байдаг. Шинэ жор туршиж, жигнэмэг хийн, найз нөхөд, гэр бүлийнхэн зэрэг дотнын хүмүүсээ дайлж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх дуртай.  

Гар урлал: Үхрийн ордныхон бүтээлч сэтгэлгээтэй тул  уран зураг, ваар урлах, модон эдлэл хийх, хайртай хүмүүстээ гар хийцийн чамин бэлэг хийн бэлэглэх дуртай. 

Хөгжим, бүжиг: Энэ ордны хүмүүс гоо зүйн өндөр мэдрэмжтэй тул мэдрэхүйг нь хөглөх зүйлд их татагддаг. Хөгжим сонсох, хөгжмийн зэмсэг тоглох, бүжиглэх нь тэдний хувьд сэтгэл санааг нь сэргээж, өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө удирдах нэг арга юм.  

Иог, бясалгал: Үхрийн ордныхон дотоод амар амгаланг чухалчилдаг учир анхаарлаа төвлөрүүлж, стрессээ тайлах дасгалуудыг ихэвчлэн хийдэг. Иог, бясалгал нь тэднийг тайвшруулж, амьдралын дарамт дунд тэнцвэрээ олоход тусалдаг. 

Дизайны чиглэлээр суралцах: Тав тухтай, үзэмжтэй орчин бүрдүүлэх төрөлхийн авьяастай орд бол үхэр. Тэд  дотоод засал чимэглэл, DIY төсөл эсвэл Фэн Шуй зэрэгт дуртай байж болно. 

Дарс болон хоолны амталгаа: Үхрийн ордныхон тансаг амьдралаас таашаал авах дуртай. Тиймээс дарсны талаар мэдэж, орон орны хоолны соёлын талаар судалж болох. 

Уран баримал, шавар урлал:  Уран баримал, ваар, керамик урлал нь тэдний хувьд эмчилгээний чанартай, сэтгэл ханамжтай хобби болж, бүтээлч байдлаа илэрхийлэх, хүрэлцэх мэдрэхүйтэйгээ холбогдох боломжийг олгодог. 

Хувцасны чимэг цуглуулах: Үхрийн ордныхон чанартай гар урлал, мөнхийн гоо сайхныг үнэлдэг. Тавилга, хувцас, эртний эдлэл гэх мэт хувцасны чимэг хийх зүйлсийг цуглуулах нь тэдний онцгой хоббины нэг байж болох.  

ИХРИЙН ОРД

Ихрийн ордныхон сониуч зантай, дасан зохицох чадвартай, нийтэч зангаараа алдартай. Тэд оюун санааны өдөөлт, олон янз байдалд тулгуурлаж хөгждөг. Тиймээс дараах хобби анхаарлыг нь татах болно. 

Унших, бичих: Тэд уран зохиол, шинжлэх ухаан, түүх зэрэг төрөл бүрийн ном унших дуртай. Мөн тэмдэглэл хөтлөх, яруу найраг, богино өгүүллэгээр дамжуулан өөрийгөө илэрхийлэх нь ихрийн орды хүмүүст баяр баясгаланг мэдрүүлэх болно.  

Хэл сурах: Ихрийн ордныхон дасан зохицох чадвартай тул төрөлхийн хэл сурах авьяастай. 

Олон нийтийн ажилд оролцох: Ихрийн ордныхон ихэвчлэн гадагшаа гарч, шинэ хүмүүстэй уулзах дуртай. Тэд олон нийтийн арга хэмжээнд оролцох, клуб эсвэл байгууллагад элсэх, бүлгийн ажилд идэвхтэй байж хүрээллээ тэлж байдаг.  

Аялах: Ихрийн ордныхон ихэвчлэн тэнүүчилж, шинэ газар, соёлтой танилцах дуртай байдаг. 

Бүтээлч эрэл хайгуул: Ихрийн ордныхон ихэвчлэн зураг зурах, гэрэл зураг сонирхох, гар урлал хийх зэрэг бүтээлч үйл дуртай. 

Подкаст хийх: Хүмүүстэй холбоо харилцаа тогтоож ярилцах дуртай энэ ордны хүмүүс бодол санаагаа илэрхийлэх, мэдлэгээ тэлэх, санал бодлоо хуваалцах илүү нээлттэй подкаст хийх, хөтлөгч сэтгүүлчийн ажил илүү тохирно.  

Бүжиглэх эсвэл жүжиглэх: Ихрийн ордны хүмүүс олны анхаарлын төвд байх дуртай. Тиймээс бүжиглэх, жүжиглэх, хөгжим тоглосноор сэтгэл ханамжийг олж, бүтээлч байдлаа харуулж, бусдыг хөгжөөж чадна. 

Технологитой ажиллах: Ихрийн ордныхон технологи, шинэлэг зүйлд ихэвчлэн татагддаг. Тэд шинэ гаджетуудыг судлах, кодчилол, програмчлалд суралцах эсвэл компьютер бүтээх, робот техникээр туршилт хийх гэх мэт технологитой холбоотой бусад хоббидоо шумбах дуртай байж магадгүй. 

МЭЛХИЙН ОРД

Мэлхийн ордны хүмүүс зөн совинтой, гүн сэтгэл хөдлөлтэй хүмүүс байдаг. Тиймээс энэ ордны хүмүүст дараах хобби сонирхлыг нь татна. 

Хоол хийх: Тэд ихэвчлэн өөрсдөдөө болон хайртай хүмүүстээ хоол хийж өгөх үедээ жаргалтай байдаг. Шинэ жор турших, оройн зоог барих, эсвэл гараа гарган амттан жигнэх нь тэдний хобби.

Ургамал тарих: Байгальтай ойр байх нь мэлхий ордныхонд маш чухал. Тиймээс ногооны талбайд жимс, нарийн ногоо тарьж, цэцэг ургамал тарьж арчилж болох юм. 

Гар урлалаар хичээллэх: Энэ ордныхон ихэвчлэн уран бүтээлээр дамжуулан өөрийгөө илэрхийлэх дуртай бүтээлч сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэд уран зураг, сүлжмэл эдлэл, scrapbooking эсвэл өөрсдийн гараар үзэсгэлэнтэй зүйлийг бүтээн  дуртай.

Тэмдэглэл хөтлөх: Эргэцүүлэн боддог дотогшоо төрлийн энэ ордныход сэтгэл хөдлөлөө удирдаж, бодол санаагаа цэгцлэхийн тулд өдрийн тэмдэглэл хөтөлж тайвшрах дуртай.

Иог, бясалгал хийх Иог, бясалгал эсвэл сэтгэлгээний дасгалууд нь тэдэнд сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг олоход тусалдаг. 

Гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах, тэжээх: Тэд амьтанд хайртай, халамжлах дуртай. Тиймээс амьтдад туслах сайн дурын ажил хийж эсвэл төрөл бүрийн гэрийн тэжээвэр амьтан тэжээж болох юм. 

Усанд сэлэх: Тэд усанд сэлэх, завиар зугаалах, загасчлах, эсвэл далай, нуурын эрэг дээр цагийг өнгөрөөх дуртай.

АРСЛАНГИЙН ОРД

Арслангийн ордныхон өөртөө итгэлтэй, бүтээлч, олны анхаарлын төвд байх дуртай гэдгээрээ алдартай. Тэд өөрсдийгөө илэрхийлж, биширдэг орчинд цэцэглэн хөгждөг. 

Тайзны урлагт хүч үзэх: Арслангийн ордныхон тайзан дээр гэрэлтдэг тул жүжгийн урлаг, бүжгийн спортоор хичээллэж өөрийгөө илэрхийлж болох юм. 

Дүрслэх урлаг: Арслангийн ордныхон бүтээлч үйлд татагддаг тул зураг зурах, зурах, баримал хийх, гэрэл зураг авах зэрэг хобби нь тэдний урлагийн авьяасыг харуулах боломжийг олгодог. 

Загвар ба дизайн: Загвар зохион бүтээх, оёх зэрэг хобби нь тэднийг сэтгэл ханамжтай байлгах болно. 

Шинэ зүйл турших: Арслангийн ордныхон зугаацах дуртай. Тиймээс аль болох хүмүүст хүрсэн кино уран бүтээлд оролцож, YouTube суваг хөтөлбөл тохирно.

Илтгэх урлагаар хичээллэх: Арслангийн ордныхон бол төрөлхийн манлайлагч, маш сайн ярилцагч тул олон нийтийн өмнө илтгэх, мэтгэлцэх нь тэдэнд сэтгэл татам байдал, ятгах чадвараа харуулах боломжийг олгодог. 

Спортоор хичээллэх: Арслангийн ордныхон олны анхаарлын төвд байх дуртай учир  уран гулгалт, гимнастикаар хичээллэх нь тэдэнд таатай байна.

  ОХИНЫ ОРД

Охины ордныхон нарийн ширийн зүйлийг анхаарч үздэг, аналитик сэтгэлгээтэй, практик байдлаараа алдартай. Тэд оюун ухаанаа хөгжүүлж, өөрийгөө болон хүрээлэн буй орчноо сайжруулах боломжийг олгодог үйл ажиллагаанд дуртай байдаг.  

Сурах, судлах: Охины ордныхон сониуч зантай бөгөөд мэдлэгээ тэлэх дуртай байдаг. Тиймээс ном зохиол, судалгаа шинжилгээ матреиал унших, шинэ хэл сурах, онлайн сургалтанд хамрагдах, сонирхсон сэдвээр судалгаа хийх зэрэг  нь тэдний оюуны идэвхтэй байдлыг хангадаг.

Эрүүл мэнд тустай зүйл хийх: Охины ордныхон өөрийгөө хөгжүүлэх, ахиж дэвших чин эрмэлзэлтэй. Тиймээс дасгал сургуулилт хийж, идэж буй зүйлдээ анхааран аль болох эрүүл хоолны хэв маягт шилжиж энэ чиглэлээр судалгаа хийх хүсэлтэй.   

Гэрэл зураг: Охины ордныхон нарийн ширийн зүйл, зохиомжийг маш сайн хардаг тул гэрэл зургийг хобби болгож, эргэн тойрныхоо ертөнцийг нарийвчлалтай, бүтээлч байдлаар авч болох юм.

Оюун санааны дасгалууд: Иог, бясалгал  зэрэг сэтгэл зүйн дасгалууд нь охины ордыхны хүчийг тэнцвэржүүлж өөртөө итгэл дүүрэн байх нөхцлийг бүрдүүлдэг. 

Бичих: Охины ордныхон бичих, харилцах авьяастай байдаг тул тэмдэглэл хөтлөх, блог хөтлөх, бүтээлч бичих зэрэг хобби нь тэдэнд өөрийн бодол санаа, санаагаа тодорхой зохион байгуулалттай, тунгалаг байдлаар илэрхийлэх боломжийг олгодог. 

ЖИНЛҮҮРИЙН ОРД

Жинлүүрүүд тэнцвэр, эв найрамдалыг эрхмэлдэг тул нийгмийн харилцаанд дуртай байдаг. 

Бүжгийн хичээл: Жинлүүрийн ордны хүмүүсийн олонх нь бүжгийн эвсэл сайтай байдаг. Тиймээс бүжиг, балетаар хичээллэж уян хатан байдлаа хөгжүүлж болох юм.

Урлагийн үнэлэмж: Жинлүүрүүд гоо зүйн нарийн мэдрэмжтэй байдаг тул галерей, музей үзэх, урлагийн үзэсгэлэнд оролцож мэдрэмжээ хөглөх дуртай.

Интерьер дизайн: Анхаарал татаж, тав тух мэдрүүлэхүйц аятай орчинд дуртай энэ ордныхон дотоод засал чимэглэл эсвэл Фэн Шуй судлаж суралцах нь  бүтээлч чанарыг нь хөгжүүлж сэтгэл ханамжтай байхад тусална.

Харилцааны талаар зөвлөгөө өгөх эсвэл дасгалжуулах: Жинлүүрүүд зуучлал, дипломат харилцааны төрөлхийн авьяастай байдаг тул харилцааны талаар зөвлөгөө өгөх, дасгалжуулах, сайн дурын зуучлагчаар ажиллах зэрэг хобби нь тэдний хувьд сэтгэл ханамжтай байх болно. 

Иог эсвэл Пилатес: Иог эсвэл Пилатес зэрэг тэнцвэр, эв найрамдлыг бий болгох үйл ажиллагаанд оролцох нь Жинлүүрийн бие махбодийн болон оюун санааны сайн сайхан байдалд нийцнэ.

Хөгжим эсвэл театрын үнэлэмж: Жинлүүрүүд мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нь өдөөдөг зүйлд дуртай байдаг тул концерт, мюзикл, театрын тоглолт үзэх зэрэг хобби нь тэднийг урлагт шимтэх боломжийг олгодог. 

Хоол хийх эсвэл хоол амтлах: Жинлүүрийн ордныхон тансаг зоог, тансаг амтыг үнэлдэг тул хоол хийх хичээл, дарс амтлах, шинэ хоол судлах зэргээр таашаал авах дуртай.

ХИЛЭНЦИЙН ОРД

Хилэнцүүд нууцлаг, эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн, сэтгэл татам гэдгээрээ алдартай. Тэд өөрсдийнхөө дотоод хүнийг судалж, өөрийгөө сорих дуртай. 

Нууцлаг зүйлсийг судлах: Хилэнцүүд үл мэдэгдэх зүйлийг маш их сонирхдог тул тайлагдаагүй оньсого, хуйвалдааны онол, гаж үзэгдэл зэргийг судлах хоббитой.

Экстрим спорт: Хаданд авирах, шүхрээр үсрэх, буухиа тэмцээн зэрэг нь тэдний адреналиныг тултал ялгаруулна.

Туурвиа: Хилэнцүүд баялаг дотоод ертөнц, өөрийгөө илэрхийлэх авъяастай байдаг тул шүлэг бичих, уран бүтээл туурвиж чадна.

Шивээс: Хилэнцүүд биеийн урлагаар дамжуулан бэлгэдэл, өөрийгөө илэрхийлэхэд татагддаг тул шивээс хийлгэх, цоолох, биеийн өөрчлөлтийг судлах зэрэг хобби нь тэдний хувьд өөрийгөө илэрхийлэх утга учиртай хэлбэр байж болно. 

Уран зохиол, кино урлагт шимтэх: Хилэнцүүд хүний мөн чанарын гүн рүү орох дуртай тул уран зохиолын ном унших, сэтгэл зүйн триллер төрлийн кино үзэх, аймшгийн киног судлах  нь амьдралын бараан талуудын талаарх сониуч зангаа тэлж болох юм. 

Тулааны урлаг эсвэл өөрийгөө хамгаалах сургалтад суух: Хилэнцүүд хүч чадал, бие даасан байдлыг эрхэмлэдэг тул тулааны спорт, бие хамгаалах урлагт суралцаснаар бие бялдар, оюун эрчимээ сайжруулж чадна.  

Эрэн сурвалжлах: Хилэнцүүд үнэнийг илчилж, юмсын учир шалтгааныг ухах логик сэтгэлгээтэй  тул эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэрэгшиж, болсон явдал, гэмт хэргийн тухай подкаст хийх нь сонирхлыг нь татна.

Ганцаар аялах: Хилэнцийн ордныхон байгальтай ойр байж өөрийн дотоод мэдрэмжээ хөглөж ганцаар байх дуртай. 

НУМЫН ОРД

Нумын ордныхон адал явдалт дуртай, эрх чөлөөг эрэлхийлж, мэдлэгээ тэлэх хүсэлтэй. Тэд бие бялдар болон оюундаа анхаарал хандуулж чаддаг.  

Аялах: Нумын ордныхон адал явдалт, шинэ соёлтой танилцах дуртай байдаг тул  үүргэвчтэй аялал хийх дуртай.

Нийгмийн үйл ажиллагаанд оролцох: Нумын ордныхон байгальд байх, идэвхтэй байх дуртай  тул явган аялал, кемпинг, хаданд авирах, завиар гулгах, серфинг, усан спортод дурладаг.

Философи ба сүнслэг байдал: Нумын ордныхон гүн ухааны сэтгэлгээтэй бөгөөд амьдралын томоохон асуултуудыг тунгаан бодох дуртай байдаг. Тиймээс философи судлах, бясалгал, йог хийх нь тэдний оюун ухааныг өдөөдөг.

Спорт ба бие бялдрын сорилтууд: Тэд өрсөлдөх дуртай. Тиймээс багийн спортоор хичээллэх, марафон гүйж эрч хүчээ цэнэглэж болох.

Шинэ соёл, хоолтой танилцах: Нумын ордныхон ертөнцийг сонирхож, шинэ зүйлийг мэдрэх дуртай байдаг тул орон орны хоолны соёлоос суралцах, шинэ хэл сурах, соёлын наадамд оролцох зэргээр а хараагаа тэлж, олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх дуртай.

Гэрэл зураг, адал явдлуудыг баримтжуулах: Нумын ордныхон адал явдлынхаа дурсамжийг үлдээх дуртай байдаг тул гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх, аялалын тэмдэглэл хөтлөх нь тэдэнд туршлагаа баримтжуулж, бусадтай хуваалцах боломжийг олгодог. 

Нууцлаг зүйлс, эртний соёл иргэншлийг судлах: Нумын ордныхон мэдлэгээр цангаж, үл мэдэгдэх зүйл рүү тэмүүлдэг. Тиймээс  археологийн судалгаанд оройлж чадна.

Адал явдалт, экстрим спортоор хичээллэх: Шүхрээр үсрэх нь тэдний хүссэн адреналиныг ялгаруулна.

МАТРЫН ОРД

Матрын ордны хүмүүс хүсэл эрмэлзлээр дүүрэн, сахилга баттай гэдгээрээ алдартай. Тэд урт хугацааны зорилгодоо хүрэх, ур чадвараа дээшлүүлэх, бодит үр дүнд хүрэх хоббинд дуртай байдаг.

  

Зорилгоо тодорхойлох, төлөвлөх: Матарууд зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, мөрөөдлийн самбар бүтээх дуртай.  

Санхүүгийн төлөвлөлт ба хөрөнгө оруулалт: Матар нь санхүүгийн сахилга бат өндөр, захиран зарцуулах, төсөвлөх онцгой чадвартай тул баялгийн менежмент, хөрөнгө оруулалтын талаар судлаж мэргэшвэл илүү гялалзах болно.  

Явган аялал хийн ууланд авирах: Энэ ордны хүмүүс бие бялдрын сорилт, саад бэрхшээлийг даван туулах дуртай байдаг тул явган аялал, ууланд авирах, тэсвэр тэвчээр шаардсан спортын төрлөөл хичээллэвэл тохирно. 

Зохион бүтээх, тохижуулах: Матрын ордныхон байгаа газраа үргэлж өнгөлж, тордож байх дуртай. Ахиц дэвшил, бусдаас ондоо онцгой орчинг бүрдүүлэх хүсэлтэй тэд тохижилт, нарийн жижиг зүйлд ч онцгой ач холбогдол өгч энэ талаар судалдаг. 

Унших, суралцах: Матарууд мэдлэгээр цангаж, оюун ухаанаа тэлэх хүсэлтэй тул ном унших, онлайн сургалтанд хамрагдах, шинэ ур чадвар, хэл сурах зэргээр өөрийгөө идэвхжүүлдэг.

Тэмдэглэл хөтлөх: Матарууд зохион байгуулах, харилцааны авьяастай. Мөн тэд тэмдэглэл, блог хөтлөх байдлаар өөрийн санаа бодлоо маш цэгцтэй илэрхийлж чаддаг. 

Сайн дурын ажил хийх: Матар нь төрөлхийн манлайлах чадвартай төдийгүй хариуцлага хүлээж чаддаг чанд хүмүүс. Тиймээс удирдах албан тушаалд томилогдох магадлал өндөр. Тэд манлайлах чадвараа өнгөлхийн тулд сайн дурын ажилд идэвхтэй хамрагдах хэрэгтэй. 

ХУМХЫН ОРД

Хумхын ордныхон өвөрмөц байдал, шинэлэг санаагаар дүүрэн байдаг. Бүтээлч байдлаа илэрхийлж, оюуны эрэл хайгуул хийн, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх хобби тэдэнд таалагддаг. 

Шинэлэг технологи: Код бичих, программ боловсруулах, робот техник хийх, гаджеттай ажиллах зэрэг нь тэдний сонирхолд нийцдэг.

Олон нийтийн ажилд оролцох: Ил цагаан, шударга үнэнч энэ ордны хүмүүс өөртөө илтгэл дүүрэн байдаг тул сайн дурын ажил хийж, өдөрлөг, баяр ёслолын хүлээн авалт зохион байгуулж илүү маркетинг талын ажлуудад гаршууд байдаг.

Шинжлэх ухаан, уран зөгнөлийн талаар судлах: Энэ ордны хүмүүс ирээдүй рүү тэмүүлж боломжийг эрэлхийлж байдаг сониуч зантай тул шинжлэх ухааны зөгнөлт зохиол унших, футурист кино, телевизийн шоу үзэх дуртай байдаг 

Уран сайхны чиглэлийн хобби: Бүтээлч, уламжлалт хэв маягаас ангид, шинийг санаачлагч хумхын ордныхон уран зураг, уран баримал, график дизайн зэрэг уран сайхны чиглэлийн ажилд илүү сонирхолтой.   

Клуб ажиллуулах, хамрагдах: Өөртэйгөө ижил хэв маягийг сонирхогч залуустай танилцах, хүрээллээ тэлэх, санал бодоо солилцох, клуб, нийгэмлэг байгуулж, эсвэл гишүүн байх нь тэдний ундарсан эрч хүчийг цэнэглэх болно. 

Зурхай судлах: Итгэл үнэмшлээр дүүрэн хумхын ордныхон зурхай, тарот мэргэ, тоон судлал, метафизикийн ойлголтуудыг судлах сонирхолтой.

Байгаль орчныг хамгаалах: Хумхын ордныхон хүрээлэн буй орчныхоо сайн сайхан байдлын төлөө ихэд санаа зовдог тул байгаль орчны байгууллагад сайн дурын ажил хийж, тогтвортой байдлын талаар дуу хоолойгоо өргөн,  сурталчилгаа хийх нь тэдний үнэт зүйл, хүсэл эрмэлзэлтэй нийцнэ. 

Хоол хийх: Шинэ зүйл турших дуртай энэ ордны хүмүүс хоол хийж гал тогооны өрөөнд цагийг өнгөрөөх дуртай 

DIY электроник: Хумхын ордныхон сониуч зантай  тул электрон хэрэгсэл бүтээж, ажиллах механизмыг нь судлан, энэ төрлийн ур чадварыг эзэмшихдээ гаргууд байна.    

Мэтгэлцээнээр хичээллэх: Хумхынхан мэтгэлцэж, хийсвэр ойлголтуудыг судлах дуртай байдаг тул философийн бүлгүүд, мэтгэлцээний клубт нэгдэх нь тэдний оюун ухааныг идэвхжүүлдэг. 

ЗАГАСНЫ ОРД

Загасны ордныхон өр нинжин, мөрөөдөмтгий зан чанартай тул дараах хобби сонирхлыг нь татна.

Бүтээлч хобби: Асар баялаг дотоод ертөнцтэй, төсөөлөн мөрөөдөх чадвартай энэ ордны хүмүүст зураг зурах, баримал хийх зэрэг дүрслэх урлагаар дамжуулан бүтээлч байдал, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь илүү тохиромжтой. 

Хөгжим ба бүжиг: Гүн сэтгэл хөдлөлтэй хонины ордныхон хөгжим тоглож, дуулж бүжиглэн, ая зохиож мэдрэмжээ чиглүүлж өөрийгөө илэрхийлж болох. 

Бичих: Төрөлхийн ярих авьяастай  энэ ордныхон үгээр дамжуулан сэтгэл хөдлөлөө илэрхийлж, шүлэг, богино өгүүллэг бичиж, тэмдэглэл хөтлөх дуртай.

Бясалгал: Загаснууд зөн совин ихтэй, сүнслэг хандлагатай байдаг тул бясалгал, иог эсвэл анхаарал төвлөрүүлэх аргад суралцсанаар дотоод амар амгалан, тайван байдлаа хадгалахад тусална.

Гэрэл зураг: Загаснууд гоо үзэсгэлэн, бэлгэдэлд ач холбогдол өгдөг. Тиймээс гэрэл зураг дарах, цуглуулах хобби нь тэдэнд эргэн тойрныхоо ертөнцийн ид шид, нууцыг тайлах, визуал өгүүллэгээр дамжуулан өөрсдийн өвөрмөц үзэл бодлыг илэрхийлэх боломжийг олгоно. 

Зугаалах, далайтай ойр байх: Загаснууд байгальтай гүн холбоотой байдаг тул тайван алхах, далайн эрэг дээр байх, од харах зэрэг нь тэднийг цэнэглэж, урам зориг өгдөг.

Сайн дурын ажил хийх: Өр нинжин загасны ордныхон хүмүүнлэгийн байгууллагад сайн дурын ажил хийн, тусламж хэрэгтэй хүмүүст тусалснаар зорилготой, урам зоригоор дүүрэн нэгэн болдог.   

Кино үзэх, ном унших: Загаснууд уран зөгнөлийн ертөнцөд умбаж, бодит байдлаас зугтах дуртай байдаг тул кино үзэх, роман унших, уран зөгнөлт зохиол судлах зэрэг хобби нь тэдний төсөөллийг тэжээж, сэтгэл хөдлөлтэйгөө холбогдох боломжийг олгодог 

 

#нийтлэл