Германд үнэ төлбөргүй суралцаж болно


Цэцээ | YOLO.MN
2016-07-06

Гадаадын оюутнууд ХБНГУ-ын их сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжтой болсон тухай “Migreat Blog” 2014 оны нийтлэлдээ бичсэн байдаг. 2006 оноос эхлэн Герман улсын засгийн газраас 16 мужийн их, дээд сургуулиудыг төлбөргүй болгох бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм.

Хамгийн сүүлд 2014 оны 10 дугаар сарын 1-нд Саксон муж их сургуулиудынхаа сургалтын төлбөрийг халснаар дээрх бодлого улс даяар бүрэн хэрэгжсэн аж. Тус улсын сургалтын төлбөр ер нь их биш (нэг семистр нь дунджаар 630 ам.доллар) байсан боловч өнгөрсөн жилээс эхлэн гадаад дотоодын бүх оюутнуудад үнэ төлбөргүй суралцах боломжийг олгожээ. Харин захиргааны татварын 170-280 ам.доллар болон бусад амьдрах зардлуудыг (хоол, байр, зам тээвэр, чөлөөт цаг, сургалтын материал, бас бус зардлууд) хувь хүн өөрөө төлдөг.

Иргэддээ үнэ төлбөргүй дээд боловсрол олгох бодлого нь Европт өргөн хүрээнд дэмжигддэг систем билээ. Гэхдээ гадаад, дотоодын дунд сургууль төгсөгчдийн хувьд мэдлэгээ дээшлүүлэх шилдэг сонголтуудын нэг нь Герман улс болсон бололтой.

Оюутны виза/цахим карт захиалах болон бусад үйлчилгээг https://www.migreat.com/en/ веб сайтаас авах боломжтой шүү. wink

#Scholarchip #Тэтгэлэг #Герман #Сурагч #Оюутан