Уншигч та багадаа "жимсний үр залгичихвал гэдсэн дотор нь жимс ургана", "зурагтан дотор бяцхан хүмүүс амьдардаг" гэх зэрэг хачирхалтай зүйлсийн талаар боддог л байсан биз дээ?
Тэгвэл Alyssa Pachuau хэмээх уран бүтээлч хүмүүсийн багадаа боддог байсан хамгийн хачирхалтай бодлуудыг цаасан дээр буулгажээ.
1. "Би "The Chronicles of Narnia" кинон дээр гардаг шиг шүүгээнийхээ хаалгаар өөр ертөнц рүү шилждэг гэдэгт итгэдэг байсан"
2. "Би цэцэрлэгт хүрээлэнд ямх хүмүүс амьдардаг гэдэгт итгэдэг байсан"
3. "Би зурагтан дотор бяцхан хүмүүс амьдардаг гэж боддог байсан"
4. "Санамсаргүйгээр жимсний үр залгичихаад жимсний мод нь бие дотор маань ургачихна гэж айдаг байлаа"
5. "Мөхөөлдөсийг үүлээр хийдэг гэж боддог байсан"
6. "Хувцасны шүүгээн дотор мангас нуугдаж байгаа гэж боддог байсан"
7. "Уулан дээр эвэрт муур амьдардаг, түүнтэй харц тулгарчихвал шууд нас бардаг гэдэгт итгэдэг байлаа"
8. "Хичээлээ тарсны дараа гадуур тэнэвэл багш маань намайг хяналтын камеруудаар харчихна гэж боддог байсан"
9. "Шөнө исгэрвэл аймшигтай мангасууд хүрээд ирнэ гэж боддог байсан"
10. "Орон доор амьдардаг мангас"
11. "Оройн 22:00 гэхэд унтаагүй байвал миний бүх мөнгийг манаач ах аваад явчихна гэж боддог байсан"
Эх сурвалж: Bored Panda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх