Хичээл, ажлын стрессээс ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ?


Та стрессийн талаар хэр сайн мэдэх вэ? Өдөрт гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн  хүчин зүйлийн нөлөөгөөр стрессддэг байна. Энгийн ажил, хичээлийн өдрүүд болон өдөр тутмын үйл ажиллагаануудаас богино, урт хугацааны стрессүүдэд өртөж байдаг. Ачаалал ихтэй ажлын өдрүүд, мөн бие даалт, семинар гээд хийх зүйлс оюутан, сурагчдад маш их тулгардаг. Энэ үед заримдаа бид өөрийн мэдэлгүй стрессд амархан өртдөг ба үүний нөлөөгөөр биед итгэмээргүй өөрчлөлтүүд гардаг. Иймд үүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах, хэрхэн ангижрах талаар сэтгэл судлалын шинжлэх ухаанаар нотолсон чухал зөвлөмжүүдийг хүргэж байна. Өөртөө хаяа ч гэсэн цаг гаргаж халамжлаарай.

Стресс үүсэх маш олон шалтгаан бий. Ажил, сургууль, гэр бүл, эрүүл мэнд, хүмүүс хоорондын харилцаа гэх мэт.

Шинж тэмдэг:

  • толгой өвдөх,
  • нүд эрээлжлэх,
  • шуугих,
  • чичрэх,
  • шингэн их алдах,
  • бие сулрах,
  • дархлаа сулрах,
  • амархан уурлаж бухимдах,
  • нойр хоолонд дургүй болох,
  • арьс гэмтэх,
  • уйламхай болох,
  • шийдвэр гаргах чадваргүй болох,
  • тавгүй мэдрэмжүүд төрөх.

Эдгээр нь даамжрах тусам бидний биед аюултай нөлөө үзүүлж болзошгүй юм.

Иймд дараах аргуудыг ашиглан стрессд орохоос сэргийлээрэй.

  1. ДУУ ХӨГЖИМ СОНСОХ

  1. ЖҮРЖИЙН ШҮҮС УУХ /ЖИМСНИЙ ШҮҮС/

  1. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

  1. БАГЫН ЗУРГУУДАА ҮЗЭХ

  1. ТАЙВАН ГАЗАР ЛУУ ЯВАХ

  1. ИНЭЭД СТРЕССИЙН ГОЛ ЭМ

  1. БҮЖИГЛЭ

  1. ХАЛУУН ВАННТАЙ УСАНД ХЭВТЭХ

  1. УНТАЖ АМРАХ

  1. ЗАЙРМАГ ИДЭХ

  1. АМЬСГАЛЫН ДАСГАЛ ХИЙХ

#Stress