Хайртай дотны хүнтэйгээ ажиглавал гайхалтай биш гэж үү? Маргааш буюу 27-28-нд шилжих шөнө 21-р зууны хамгийн удаан хугацаанд үргэлжлэх сар хиртэл Монголд ажиглагдана.
Сар хиртэл хэрхэн ажиглагдах талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Сарны бүтэн хиртэл Монголд хэдэн цагт хамгийн тод ажиглагдах бол?
-Сар хиртэлт нь жилд хоёр удаа тохиох боломжтой зарим тохиолдолд гурван ч удаа ажиглагдах нь бий. Сарний хиртлийг дэлхийн шөнө болж байгаа талд байгаа хүмүүс нэгэн зэрэг ажиглах боломжтой байдгаараа онцлогтой. Энэ удаагийн хиртэл нь 28-ны 02 цаг 24 минутаас эхэлж цаг 19 минутад дуусна. Бүтэн хиртлийн үргэлжлэх хугацаа нь 1 цаг 47 минут орчим байна.
-Сарны хиртлээс эрдэмтэд юуг ажиглаж, ямар судалгаа хийх боломжтой вэ?
-Нар, дэлхий, сар гурав нэг шугамд байрлаж, сар дэлхийн сүүдэрт орохыг сар хиртэх гэж нэрлэдэг. Сарны хиртлийг ажиглахдаа 0-4 хүртэлх таван ангилалд хувааж үздэг.
Тухайлбал, тэг нь маш харанхуй хиртэл. Сарны бүтэн хиртэлийн үед сар бараг харагдахгүй болдог.
Нэгдүгээрт, Харанхуй хиртэл нь саарал эсвэл бор өнгөтэй ажиглагддаг.
Хоёрдугаарт, гялалзсан улаан буюу зэв мэт өнгөтэй хиртэл. Энэ үед төв хэсгээрээ харанхуй, зах нь харьцангуй тод харагддаг.
Гуравдугаарт, Тоосго мэт улаан хиртэл. Энэ үед сар тод харагдана, шар өнгийн хүрээтэй байдаг.
Дөрөвдүгээрт, маш тод зэсэн улаан хиртэл. Сар нь дэлхийн сүүдэрт орохдоо маш тунгалаг тод зэсэн улаан ажиглагддаг. Дэлхийн агаар мандлын тоосжилтоос болж эдгээр байдлаар ажиглагдана. Жишээ нь, Галт уул дэлбэрснээс хойш тохиовол маш харануй хиртэл болно.
-Сар дэлхий хоорондын зай хэдэн км вэ?
-Сар дэлхийг зуйван дугуйгаар тойрдог. Хамгийн ойрдоо 362 мянган км, холдоо 405 мянган км, дундажаар 384 мянган км зайтай.
-Сар хиртлийг ямар нэг шил зүүхгүй харж болох уу. Эрүүл мэндэд сөрөг нөлөө байдаг уу?
-Сарны хиртлийг энгийн нүдээр ажиглах боломжтой. Хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхгүй гэв.
Сэтгүүлч Э.Оргил
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх