Чи инстаграмын зургууддаа олон зүрх авч, олон хүний хайрыг "дагуулах" зорилгоор ашигладаггүй байж болох ч шударгаар бодоод үзэхэд өөрийнхөө зургийг хүмүүсийн анхаарлын төвд байлгах нь гоё биз дээ.
Инстаграм нь чиний амьдрал болон чиний сонирхол, дуртай зүйлийг бусдад харуулах зорилготой нэг хэрэглэгдэхүүн гэж хэлж болно. Өөрөө хэлбэл, зүгээр л нэг олон нийттэй харилцах хэрэгсэл мэт боловч нөгөө талаараа чамайг илэрхийлдэг. Тиймээс өөрийг чинь илэрхийлэх инстаграм хуудсандаа сэтгэл гаргаж, чанартай, өнгөлөг зургууд хийж дагагчдынхаа тоог нэммээр л байгаа биз дээ?
Мөн инстаграмын тусламжтайгаар чи өнгөрсөн үеийн дурсамжиндаа умбаж болно, ингэхийн тулд мэдээж чанартай зураг оруулсан байх шаардлагатай.
Гэвч гайхалтай зургууд авч Инстаграмдаа хийнэ гэдэг бага зэрэг хэцүү. Тиймээс доорх 15 зөвлөмжтэй танилцаж хэрэгжүүлээд үзээрэй
1. Спичкитэй зураг авахаас зайлсхийх, зөвхөн байгалийн гэрэл!
Хамгийн эхний дүрэм: “байгалийн гэрэл бол хэзээд хамгийн шилдэг нь”. Спичкитэй зураг авах нь тухайн зургийг ямар нэг байдлаар улам дордуулж байдаг. Хэрвээ зураг авахуулах газар чинь харанхуй байвал гадаа гарах, цонхны хажууд очих гэх мэтээр байршилаа өөрчлөөд үзээрэй. Мөн аль болох хурц, тод нарны гэрлээс зайлс хийж байгаарай. Зөвлөхөд өглөө нар ихтэй үед гэрэл их туссан газар зургаа авах нь илүү үр дүнтэй. Энэ нь мөн л спичкитэй адилхан нөлөөтэй гэсэн үг. Хэрвээ зураг чинь мөн л бүүдгэр харанхуй гараад байвал дараа нь өнгийг нь өөрчлөөд, филтэрийг нь сольчихоорой.
2. Өөр төрлийн гэрэл ашиглах
Хэрвээ чи үнэхээр харанхуй газар зураг авахаар болвол шууд л спичикээ асаах гэж яарах хэрэггүй. Өөр төрлийн гэрэл ашиглаад үзээрэй. Хэрвээ хажууд чинь өөр нэгэн утастай хүн байгаа бол спичикийг нь зураг авах гэж байгаа обьект руугаа тусгуулаарай. Гэхдээ энэ тохиолдолд, зөвхөн утасны спичк гэхээс илүү өөр төрлийн гэрэлтүүлэг ашиглавал үр дүн нь гайхалтай байна гэдгийг санаарай.
3. Энгийн байлга гэхдээ хэт энгийн биш
Зураг авч байхдаа хэзээд дараах дүрмийг санаж яв: энгийн, эмх цэгцтэй бас бүтээлч. Гэхдээ хэт энгийн биш.
Жишээ нь зүүн гар талын зурган дээрх цүнхийг дангаар цагаан фонтой нь авсан бол энэ цүнх хичнээн сайхан байсан ч нэг л уйтгартай харагдах болно. Харин ганц ваартай цэцэг нэмж тавьснаар цулгуй дэвсгэрт нь өнгө нэмэхээс гадна зургийн онцлог байдлыг алдагдуулалгүй илүү гоё болгож харагдуулж байна.
Хоёр дахь зурган дээр маш их юм байгаа боловч энгийн харагдаж байна. Зурган дээрх эд зүйлс маш энгийн ба цулгуй ширээн дээр байгаа нь эмх замбараатай харагдуулж байна. Зургаа илүү гоё харагдуулахын тулд нэмэлт зүйлс ашиглаж болох ч хэтрүүлсэний хэрэггүй.
4. Зургаа филтэрдэхээсээ өмнө янзлаарай
Инстаграм анх гарч ирснээсээ хойш өдийг хүртэл нэлээн хөгжсөн. Зөвхөн филтер нэмдэг байснаа болиод одоо бяцхан фотошоп гэж нэрлэж болохоор зураг янзалдаг нэмэлттэй болсон. Зургандаа филтер нэмхээсээ өмнө янзлаарай. Гэрэлтүүлэг болон бусад зүйлсийг янзалснаар чиний зураг улам тод, илүү дээр мөн филтэр хэрэглэснээс ч илүү бодит харагдах болно. Зарим зургийг бага зэрэг л янзлахад бүхэл зурганд филтер хэрэглэснээс ч илүү болдог.
5. Битгий хэт филтерд, битгий хэт янзал
Филтер бол гайхалтай, хөгжилтэй мөн зарим нь зургийг үнэхээр сайхан харагдуулж чаддаг. Гэвч зарим тохиолдолд филтерийг хэт их ашиглах эсвэл шаардлагагүй байхад нь ашиглах эсвэл тохиргоог нь тааруулж ашиглаагүй зэргээс болж зургийг хачин харагдуулах тохиолдол байдаг.
Дээрх хоёр зургийг харьцуулахад, зүүн гар талын зурганд хэт их филтер хэрэглэснээс болж тухайн хоолыг амттай харагдуулахгүй байгаа бол баруун гар талын зургийг бага зэрэг янзлаад, филтер хэрэглэхдээ хэмжээг нь нилээн багасгасан тул илүү бодит илүү дээр харагдаж байна.
6. Инстаграмын камераар биш утасныхаа камераар зураг ав
Инстаграм аппликэйшнээ нээж байгаад зураг авах хэрэггүй, эхлээд өөрийн утасны камераар зургаа ав. Инстаграмын камер нь тийм ч сайн зураг авахгүйгээс гадна жижиг дөрвөлжинд багтааж авах шаардлага гардаг.
7. Арын дэвсгэрийг энгийн байлга
Зурагны чинь арын дэвсгэр их чухал. Хэрвээ чи ямар нэгэн зүйлийн зураг авах гэж байгаа бол цагаан өнгийн цулгуй дэвсгэр их тохиромжтой. Цагаан өнгийн фон нь чиний зургийг бүхэлд нь өнгөлөг харагдуулахаас гадна тухайн эд зүйлс дээр анхаарлыг төвлөрүүлж чаддаг. Хэрвээ чи #ootd буюу өнөөдөр өмссөн хувцасаа онцлох зураг авах гэж байгаа бол анхаарал сарниулхуйц хананы өмнө зогсохоос зайлс хийгээрэй мөн заавал цагаан өнгө байх албагүй шүү.
8. Хэзээ хар цагаан филтер хэрэглэхийг мэддэг байх
Заримдаа бид гэрэлтүүлэгийг нь зөв тааруулчихсан бол гэж харамсмаар аятайхан зурагнууд авчихсан байдаг шүү дээ. Онцгүй гэрэл болон өнгөтэй зураг хийхээс илүү хар цагаан өнгийн филтерийг ашиглаж заншаарай. Хар цагаан өнгийн филтер нь гэрлийн асуудлыг шийдэж өгдөг. Жишээн доорх зургийг харахад эхний зурагны гэрэлтүүлэг нь таараагүй ба хар цагаан филтр хэрэглэснээр зургийг дээр харагдуулж байна.
9. Камераа цэвэрлэх
Камераа цэвэрлэхээ битгий мартаарай. Камер нь маш амархан бохирддог ба цэвэрлэхэд маш хялбар байдаг. Зураг авахынхаа өмнө, линзийг нь арчиж хэвшээрэй.
10. Зураг авах өнцөгөө өөрчлөөд үзээрэй
Зарим зургийг заавал дээрээс нь авах шаардлагагүй байдаг ба чамд юмыг зөв өнцгөөс нь харж сурах чадвар байхад л хангалттай. Камераа нээгээд авах гэж байгаа зүйлээ тал талаас нь авч үзээд аль тохиромжтой өнцгийг нь сонгоорой.
11. Хоолны зурганд хэт их гэрэл нэмэх хэрэггүй
Гэрэлтүүлэг бол аль ч зурганд маш чухал үүрэгтэй ялангуяа хоолны зурганд. Буруу гэрэлтүүлэгтэй хоолны зургууд тухайн хоолыг улам дор байдалтай харагдуулдаг. Зүүн талын зургийг спичиктэй авсан ба баруун гар талын зургийг спичикгүй авсан байгаа. Ялгааг нь мэдэрч байгаа биз?
12. Зургандаа нэмэлт сүлжээ, тор ашиглах
Утсан дээр чинь сүлжээ, тор ашиглах сонголт байдаг бөгөөд мөн инстаграмд ч байдаг. Энэ нь хэмжээг нь тааруулж, зургийг бага зэрэг эргүүлж нааш цааш болгоход илүү хэрэг болно.
13. Зурагны хэмжээг зөв тохируулах аппликейшнүүд хэрэглэх
Инстаграмд орсон зурагнууд чинь зөвхөн дөрвөлжин байх албагүй ба чи өөрийн хүссэн хэмжээтэй зургийг хийж болно. Үүний тулд чамд InstaSize мөн Instabox гэх зурагны хэмжээг өөрчлөхгүйгээр хүссэн хэлбэр дүрстэйгээр чинь инстаграмд хийхэд туслах аппликейшн хэрэгтэй.
14. Илүү сайн чанарын зураг авахын тул нэмэлт линз худалдаж ав
Чи инстаграмынхаа зурганд их ач холбогдол өгдөг бол камер дээрээ нэмэлтээр байршуулах боломжтой линз худалдаж аваарай. Бага зэргийн судалгаа хийгээд өөртөө хамгийн тохиромжтой линзийг олж аваарай.
15. Аппликэйшнээ зөв сонго
Гоё зураг авахад камер чухал биш. Зөвхөн утас чинь л байхад болно. Зураг авахVSCOcam, Snapseed, Picsart, Weheartit гэх мэт аппликэйшнуудыг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг. Авсан зургандаа VSCOcam-ээр effect оруулаад, дараа нь Snapseed-ийн brush-аар сүүдэр болон арын дэвсгэрийг цайруулж янзалж болно. Piscart –аар зурган дээрээ үгтэй зураг нэмж янзалдаг. QUOETE буюу үгтэй зургуудаа WEHEARTIT гээд цахим зургийн сангаас татаж хэрэглэж ч болно гэдгийг инстаграмын идэвхтэй гишүүн Э.Хулан YOLO.mn-д өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
Дээрх зөвлөмжүүд өөрт чинь бага ч атугай хэрэг болно гэж найдаж байна. Одоо харин зургаа илүү олон хүнд хүргэхийн тулд зургийнхаа тайлбар хэсэг олон төрлийн хаштагууд (# чагт) ашиглаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх