Тэтгэлт хөтөлбөр бүр өөрийн онцлогоосоо шалтгаалан тавигддаг шаардлага, шалгуур үзүүлэлт нь ондоо байдаг. Гэхдээ ерөнхийд нь тавигддаг гол шалгуур үзүүлэлтийг доор дурдья.
Суралцах зорилго:
Тухайн хүн ирээдүйд том зорилготой тэрхүү зорилгодоо хүрэхэд нь гадаадаас олж авах мэдлэг боловсрол их чухал гэдгийг итгүүлж үнэмшүүлэх хэрэгтэй. Ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд яг энэ сэдвээр эссе бичүүлж авдаг бөгөөд үнэхээр өөрийн гэсэн зорилготой хүний хувьд энэ нь тийм ч хэцүү биш шалгуур юм. Гэхдээ сайн үндэслэлтэй бодитой бичих ёстой.
Төгссөн сургуулийн үнэлгээ:
Ихэнх тэтгэлэгийн шалгаруулалтанд орсон байдаг нэг зүйл нь тхайн хүн өмнөх сургуулиудаа хэр зэрэг үнэлгээтэй төгссөнийг харах явдал юм. Өөрөөр хэлбэл дунд сургууль, дээд сургуулийг төгссөн дүн их чухал байдаг. Нотолгоо болгож гэрчилгээ болон дүнгийн хуулбаруудыг орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх ёстой.
Хэлний мэдлэг:
Тухайн очиж суралцах орныхоо хэлийг эзэмшихгүйгээр хичээлээ ойлгоно гэдэг хэцүү. Гэхдээ зарим орны ахисан түвшний хөтөлбөрүүд нь Англи хэл дээр явагддаг. Англи хэлийг өнөөдөр дунд сургууль их дээд сургуулиуд бүр хичээлийн программандаа оруулан үздэг болсон бөгөөд сургалт дамжаанууд, ном сурах бичгүүд ч их олширсон. Үүнийг ашиглан хэлээ бие дааж маш сайн үзэх хэрэгтэй.
Нийгмийн идэвхи, нийгэмд эзлэх байр суурь:
Нийгэмдээ үйлчилдэг бусдад санаа тавьж чаддаг, өөрийнхөө чаддаг зүйлээр нийгэмд, бусдад цаг гаргаж, үйлчилж чаддаг байх нь тэтгэлэгт хамрагдах шалгуурын нэг болдог. Мөн төрөл бүрийн олон уралдаан тэмцээнд оролцож, бусдыгаа манлайлах чадварын үзүүлэлт ч гэсэн тэтгэлэг авахад нөлөөлдөг. Харин магистр буюу түүнээс дээш түвшний хөтөлбөрүүдэд нийгэмд эзлэх байр суурь, мэргэжлээрээ ажилласан жил, судалгаа шинжилгээний бүтээл зэргийг шаарддаг.
Эх сурвалж: Тэтгэлэг аппликейшн
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх