Кпопын ертөнцөд хөл тавиад удаагүй байгаа дэлхийн хэмжээний авьяастан гэж үнэлэгдэж буй үзэсгэлэнт охин Kрешa Чу нь Филиппин улсад төржээ. Харин түүнийг хоёр настай байхад гэр бүл нь Америк руу нүүсэн байна. Kрешa 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд мэндлэсэн бөгөөд өдгөө 19 настай юм.
Тэр Өмнөд Солонгосын Кпоп од төрүүлэх зорилготой "Кпоп стар 6" шоунд оролцож өөртөө итгэлтэй байдал болон гайхалтай хоолойгоороо үзэгчид, шүүгчдийг алмайруулж чаджээ. Ийн уг шоуны хоёрдугаар байранд шалгарсан байна.
Тэр "Trouble" нэртэй дуугаа дуулж хамгийн анх үзэгчдийн өмнө гарч байжээ. Хэд хэдэн кпоп уран бүтээлчидтэй хамтарч ажмллаж байсан бөгөөд "Say you love me" дуун дээр Самуэлтэй хамтран дуулжээ.
Тэр "Яг л диваажин шиг..." нэртэй мини цомгоо энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр танилцуулсан бөгөөд өмнө нь "Trouble" нэртэй соло цомог гаргаж байжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх