Шинэ хэл сурна гэдэг тийм ч амархан зүйл биш. Тодорхой хэмжээний хичээл зүтгэл, тууштай байдал, сурах хүсэл шаардагдана. Олон хэл эзэмшчихвэл дэлхийн хүмүүстэй харилцах боломжтой ба таны бусдаас ялгарах томоохон давуу тал болох болно.
Хэл бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Зарим нь үнэхээр хялбар байх ч зарим нь шантармаар хэцүү санагддаг хэл ч бий. Өнөөдрийн нийтлэлдээ бид сурахад хамгийн амархан болон хэцүү хэлнүүдийг танилцуулж байна. Мөн тухайн хэлийг сурахад хэр их хугацаа шаардагдахыг дурдлаа.
Гэвч хүн хүний тогтоох, суралцах чадвар харилцан адилгүй байхаас шалтгаалан өөр өөр байна. Нэг хүн тухайн хэлийг 3 сарын дотор сурсан байхад өөр нэг нь 3 жилийн дотор ч сурч болно. Тухайн бичсэн хугацаа нь хүмүүсийн сурсан дундаж хугацаа гэдгийг анхаараарай.
Англи хэл
Сурахад шаардагдах хугацаа: 1 жил
Дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг хэл бол англи хэл. 360 сая орчим хүн төрөлхийн англи хэлтэй ч хоёр тэрбум орчим хүн энэ хэлээр ярьдаг гэсэн судалгаа бий. Энэ нь дэлхийн хүн амын 30 хувьтай тэнцэх дүн юм. Тиймээс англи хэлийг сурчихсан байхад дэлхийн хүн амын 30 хувьтай ойлголцож чадна гэсэн үг. Өдөрт 5 цагаас доошгүй хичээллэвэл 1 жилийн дараа англи хэлээр чөлөөтэй харилцах боломжтой.
Франц хэл
Сурахад шаардагдах хугацаа: 1.5 жил
Франц хэл нь дэлхийн 28 орны албан ёсны хэлд тооцогддог бөгөөд бараг бүх тивд бий. Мөн 100 сая гаруй төрөлхийн франц хэлтэй хүмүүс байдаг гэнэ. Энэ нь та бараг хаана ч явсан франц хэлтэй хүнтэй таарна гэсэн үг юм.
Франц цагаан толгой нь англи хэлтэй ижил үсэгтэй бөгөөд англи хэлний үгсийн 28 хувь нь францаас гаралтай. Тиймдээ ч англи хэлээр ярьдаг хүмүүсийн сурахад хамгийн амархан хэл бол франц хэл. Тус хэлийг бүрэн эзэмшихийн тулд өдөрт 1 цаг зарцуулбал 1.5 жилийн дотор сурах боломжтой. Харин өдөрт 6 цагийг франц хэл сурахад зарцуулдаг бол 3 сар л хангалттай.
Испани хэл
Сурахад шаардагдах хугацаа: 8 – 12 сар
Испани болон Англи хэлийн зарим үгс хоорондоо маш төстэй сонсогддог гэнэ. Хэл шинжээчдийн үзсэнээр испани хэлний бичгийн дүрэм, үгийн дуудлага зэрэг нь бусад хэлтэй харьцуулахад хялбар тул сурахад амархан гэж тодорхойлжээ. Мөн 500 сая гаруй хүн уг хэлээр ярьдаг аж. Өдөрт 1 цагийг испани хэл сурахад зарцуулбал 8 – 12 сарын дараа уг хэлээр чөлөөтэй ярих боломжтой байна.
Итали хэл
Сурахад шаардагдах хугацаа: 1 сар
Итали, Швейцар, Мальта, Аргентин болон бусад 25 орон Итали хэлээр ярьдаг бөгөөд дэлхийд 120 сая гаруй хүн эл хэлээр ярьдаг байна. Мөн л англи хэлийн дүрэм, үгс нь ижил байдаг тул сурахад хялбар байдаг аж. Үнэхээр сурахыг хүсэж байгаа хүн итали хэлийг 600 цаг буюу нэг сарын хугацаанд сурдаг байна.
Хятад хэл
Сурахад шаардагдах хугацаа: 20 сар
Дэлхийд 1,3 тэрбум хүн хятад хэлээр ярьдаг гэсэн судалгаа бий. Гэвч сурахад хамгийн хэцүү хэлийн тэргүүлэгч хэл бол хятад. Учир нь хятад хэлний бүтэц, дуудлага, бичлэг нь бусад хэлийг бодвол тэс өөр байхаас гадна маш олон ханз үсэгтэй. Энэ нь сурч эхэлж буй хүмүүсийн урмыг нь мохоож, сурахаас зайлсхийдэг байна. Өдөрт 5 цаг сууж хийвэл 20 сар шаардлагатай гэж үздэг байна.
Араб хэл
Сурахад шаардагдах хугацаа: 3 сар
Араб хэл нь бусад хэлнүүдийг бодвол тэс өөр. Энэхүү хэлэнд үгсийг хувааж, өөр мөрөнд шилжүүлэх боломжгүй. Мөн том үсэг байхгүй, үүнээс болоод хүний нэр хүртэл энгийн үг шиг харагддаг байна. Хамгийн сонирхолтой нь араб бичиг үсэг баруунаас зүүн тийш бичигддэг. Энэ нь сурахад төвөгтэй байдаг аж. Араб хэлийг бүрэн төгс сурахын тулд дор хаяж 2200 цаг буюу 3 сар шаардлагатай.
Финланд хэл
Сурахад шаардагдах хугацаа: 2 сар
Финланд хэлний дүрмийг сурахад хэцүү гэдгээрээ алдартай. Учир нь 15 тийн ялгалтай бөгөөд энэ нь хэл сурч буй хүмүүсийн хувьд яг л толгойны өвчин болдог гэнэ.
Тухайн хэлийг сурахад 1550 – 1650 цаг шаардах юм.
Солонгос хэл
Сурахад шаардагдах хугацаа: 3 сар
Монголчуудын хувьд солонгос хэл сурахад амархан хэлнүүдийн тоонд багтдаг. Учир нь тухайн хэлийн дүрэм нь монгол хэлтэй төстэй. Гэвч дэлхийн орнуудын сурахад хамгийн хэцүү хэл бол Солонгос. Англи хэлтэй харьцуулахад өөр дүрэмтэй, мөн хүндэтгэлийн болон хүндэтгэлийн бус бичвэртэй нь сурахад хэцүү санагддаг аж. Тус хэлийг сурахад 3 сар буюу 2200 цаг шаардагдана.
Орос хэл
Сурахад шаардагдах хугацаа: 1.5 сар
Орос хэлийг сурахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг бол нарийн төвөгтэй дүрэм, үйл үгийн холболт юм. Өдөрт 3 цагаас дээшгүй хичээллэвэл 1100 цаг буюу 1.5 сар шаардагдана.
Япон хэл
Сурахад шаардагдах хугацаа: 3 жил
Гурван тусдаа бичгийн систем, англи хэлтэй эсрэг өгүүлбэрийн бүтэцтэй бөгөөд маш олон зурлагаар бичигддэг нь сурахад хэцүү хэлнүүдийн тоонд багтах шалтгаан юм. Уг хэлийг бүрэн эзэмшихийн тулд 3 жил шаардлагатай байна.
Унгар хэл
Сурахад шаардагдах хугацаа: 1.5 сар
Дүрэм, дуудлага нь хамгийн төвөгтэй хэл бол Унгар. Дуудлагын хувьд бага зэрэг ялгаатай 14 эгшиг бий. Энэ нь анхлан суралцагчдад хүнд даваа бөгөөд эгшгүүдээ ялгахад амаргүй байдаг гэнэ. Мөн англи хэлийг бодвол огцом дуудлагатай тул ярих хэцүү санагддаг аж. Унгар хэлийг бүрэн сурахад 1.5 сар шаардагддаг байна.
Та эдгээрээс хэдэн хэлийг сурсан бэ? Мөн ямар арга барилаар сурч мэдсэн туршлагаасаа хуваалцаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх