Нэг ч сорвигүй хүн ховор биз ээ. Зарим нь ил сорвиндоо сэтгэл нь эмзэглэж, бусдаас санаа зовдог. Хэдий сорви арилгадаг үнэтэй тоснууд байдаг ч байгалийн ямар нэгэн бүтээгдэхүүн сорви, сэвх арилгадаг үйлчилгээтэй гэдгийг та бүхэн мэдэх үү.
Дараах зүйлс сорви болон нөсөө толбо, сэвхийг бүдгэрүүлэх, арилгах “шидтэй” аж.
ӨРГӨСТ ХЭМХ
Өглөө бүр нүүрэндээ өргөст хэмхээр маск тавих хэрэгтэй. Учир нь өргөст хэмх нь нүүрний арьсыг цэвэрлэж өнгөлөг, толигор болгохоос гадна сорвийг зөөлрүүлдэг бөгөөд ингэснээр бүдгэрэх явцыг түргэсгэдэг аж.
КОКС
Сорви, сэвх, нөсөө арилгадаг хэмээн янз бүрийн тос худалдаалагддаг болсон. Та тухайн тосны найрлагад коко бодис байгаа эсэхийг шалгаарай. Коко бодис агуулсан тос нь сорив сэвхийг бүдгэрүүлдэг юм. Энэ бодис нь наргил модны самрын тосонд их хэмжээгээр байдаг.
НИМБЭГ
Нимбэг нь арьсыг цэвэрлэж цайруулахаас гадна өөр нэг ид шидтэй. Энэ нь шарх, сорвийг эдгээж арилгах чадвар юм. Бүтэн лимоныг долоо хоног хэрэглэнэ гэж тооцон, долоо хуваасны нэгтэй тэнцэх хэсгийг зүсэн шүүсийг нь шахан нүүрэндээ түрхэнэ.
Сорвитой хэсгээрээ үрж болно шүү. Энэ аргаар батганы нөсөө болон жижиг сорвийг арилгаж болдог. Мөн суга харлаж харагдаад байх үед лемоноор арчихыг зөвлөж байна.
САРМИС
Сармисыг бид ханиад томууг дардаг л гэж сайн мэддэг. Тэгвэл түүнээс гадна сорви арилгахад маш сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Нэг хумс сармисыг бяцалж нунтаглаад гарсан шүүсийг нь 10 грамм устай холин сорви тогтсон хэсэгтээ түрхээрэй.
Мөн сармисны хандтай усаар үсээ угаавал өнгө алдсан, хугарсан үс дорхноо сэргэдэг гэнэ шүү.
МӨНГӨ
Энэ арга нь монголчуудын эртнээс уламжлагдсан арга юм. Цэвэр мөнгөөр сорви тогтсон хэсгээ ганц удаагийн оролдлогоор бус олон удаагийн давтамжтай үрвэл жижиг гэлтгүй гүн сорви арилж бүдгэрдэг.
УЛААН ЛООЛЬ
Улаан лооль нь арьс төлжүүлдэг онцлогтой тул сорвийг ч мөн бүдгэрүүлдэг гэнэ. Улаан лоолийг гурван тэнцүү хэсэгт хуваана. Нэг хэрчмийг нь нухаж нүүрэн дээрээ тарааж тавина. Ийнхүү гурван хэрчмээрээ өдөрт гурван удаа түрхэнэ.
ЗУУН НАСТ
Хамгийн тэжээлтэй ургамал бол зуун наст юм. Зуун настын шүүсээр өдөр бүр нүүрэндээ маск тавьж, нимгэн зүссэн зуун настаар сорвио үрвэл хэдэн өдрийн дараа үр дүн мэдэгдэх болно. Мөн таны нүүрний бактерийг устгаж эрүүл байлгана.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх