“Start-Up” (2020), “Hometown Cha-Cha-Cha” (2021) цувралуудаараа танигдсан жүжигчин Kim Seon Ho-гийн тухай таагүй мэдээ энэ сарын 18-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр үүнтэй холбогдуулан албан ёсны мэдэгдэл хийлээ.
Жүжигчин К гэгч нь дөрвөн сарын өмнө харилцдаг байсан найз бүсгүйгээ бие давхар болсныг мэдээд үр хөндүүлэхийг хүссэн бөгөөд хуучин найз бүсгүй нь энэ асуудлыг олон нийтэд дэлгэсэн юм. Харин К гэгч нь жүжигчин Kim Seon Ho гэдгийг сурвалжлагч, YouTube хөтлөгч Lee Jinho ил болгосноор асуудал улам даамжирчээ.
Мөн түүний хуучин найз бүсгүй нь Kim Seon Ho-гийн тухай “Тэр бодит амьдрал дээр хэрцгий, хүйтэн хөндий хүн. Хамтран ажиллагч жүжигчид, ажилчдаа үргэлж муулж байдаг” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Түүний хамтран ажилладаг хэд хэдэн компани цахим хуудаснаасаа түүний зургийг устгасан бөгөөд тэрээр өнөөдөр ийнхүү албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрээр:
- "Kim Seon Ho байна. Албан ёсны мэдэгдэл хийлгүй удаан хүлээлгэсэнд уучлаарай.
Би тэр эмэгтэйтэй сайн харилцаатай байсан. Харамсалтай нь өөрийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа болоод тэр эмэгтэйг шархлуулчихлаа.
Би түүнтэй биечлэн уулзаж уучлалт хүсмээр байгаа ч яг одоогийн байдлаар ингэх боломжгүй байгаа тул боломжтой цагийг хүлээж байна. Одоогоор энэхүү мэдэгдлээрээ түүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.
Мөн надад итгэж, эцсээ хүртэл намайг дэмжиж байсан та бүхнийхээ урмыг хугалсандаа хүлцэл өчье. Намайг жүжигчин Kim Seon Ho болоход дэмжлэг үзүүлсэн та бүхэндээ талархаж явах ёстой байтал үүнийгээ умартчихлаа. Гаргасан алдаанаасаа болоод хамтран ажилласан жүжигчид болон хамт олондоо хүндрэл учруулсанд дахин хүлцэл өчиж байна.
Энэхүү мэдэгдэл маань та бүхний сэтгэл зүрхэнд бүрэн хүрэхгүй гэдгийг мэдэж байгаа ч чин сэтгэлийнхээ угаас уучлалт гуйхыг хүссэн. Намайг үнэхээр уучлаарай" хэмээсэн юм.
Эх сурвалж: All kpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх