Өөртэйгөө ярилцъя


Х. Болормаа | YOLO.MN
2023-06-19

Чи бол чухал. Чи үнэ цэнтэй. 

Чиний хэнтэй хамгийн их цагийг өнгөрөөдөг вэ? 

Өөртэйгөө.  

Өглөө сэрэхээс эхлээд орой унтах хүртэл хүн байнга өөртэйгөө харилцаж байдаг. Хоногийн 24 цаг, алхах бүрдээ, амьсгалах бүрдээ хүн өөртэйгөө цуг байдаг.  

Чи толинд харахдаа харц тулдаг тэр хүнтэй яаж харьцах нь амьдралын чинь чанарт шууд нөлөөтэй. Тийм учраас өөртэйгөө ярилцахдаа бодолтой байя. Хүн чамтай яаж харилцаасай гэж хүсдэг яг түүн шиг л өөртөө эелдэг зөөлөн байя.  

Хүн сэтрэсстэх үед эсвэл тухгүй байх үедээ өөртэйгөө яаж ярьж байгаа нь тухайн хүнийг жинхэнээсээ тодорхойлох юм. Тэгэхээр бүгдээрээ өөрийнхөө мэдрэмжийг тодорхойлж, өөрөө өөртэйгөө зөв харьцъя.  

ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАРИЛЦАА 

Бага наснаас эхлээд чи сайн хүн байх ёстой, чи хүнтэй мэндэлдэг байх ёстой, хөгшин хүнд суудал тавьж өгөх ёстой гээд л ярьдаг шүү дээ. Гэтэл хэн ч яагаад чи аз жаргалтай байх чухал, чи өөртөө хүндэлгэлтэй байх ёстой гэж хэлээгүй юм болоо? Хүн төрөлхтөн араатнаас өөрийгөө хамгаалахын тулд буруу хийсэн зүйлээ илүү анхаарч ирсэн. Иймээс өөрийгөө буруутгах, өөрийгөө байнга шүүмжлэх нь гаж буруу үзэгдэл огт биш харин ч байгалиас заяасан өгөгдөл юм. Гэвч энэхүү үйл явц хэрхэн өрнөж байна, ямар яриа чиний дотор байна гэдгийг анзаараарай. Чи ухаантай учир үүнийг эрүүл харилцаа юу, эрүүл бус харилцаа гэдгийг бараг л ойлгоно доо. Гэхдээ ойлгохгүй байсан ч зүгээр шүү. Зүгээр л ядаж өөрийгөө ажиглаад үзээрэй. Баярлалаа. 

Сонсъё  

Хүн төгс байхыг хүсдэг. Гэхдээ хэд хоног зүгээр л доторх хүнээ хүлээн зөвшөөрөөд дураар нь яриулаад үзье тэгэх үү. Хүн өөртөө маш их худлаа ярьдаг. Тэрийг нь ч гэсэн хүлээн зөвшөөрөөд яриулаад үзье. Хүн бүр л гайхалтай мөрөөдөлтэй, хүн бүрд дэлхийг өөрчилчих санаа төрдөг. Түүнийг тэнэг гэж бодолгүй, хорилгүй үргэлжлүүлээд мөрөөдөөд байя. Дүгнээд хэлбэл өөрийнхөө бүх бодлыг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө маш сайн сонсогч нь байгаад үзье.  

Үүний дараа чи өөрийгөө илүү ойлгож чадах эсэхээ хараарай. Зарим хүнд энэ маш хэцүү байж болно. Магадгүй чамд тухгүй байж ч болох юм. Тэгвэл сэтгэл зүйчид хандаад үзээрэй. Чамд өөрийгөө ойлгоход тэд маш сайн туслах болно шүү. 

НАЙЗ ШИГ БАЙЯ 

Хүн ер нь л сайн найздаа муухай ханддаггүй дээ. Тийм байж өөртөө яагаад ингэж хайргүй ханддаг юм бол? Найз охиндоо, найз хөвгүүндээ ханддаг шиг зөөлөн ялдам, эелдэг байя. Дараагийн удаа чи угаасаа чадахгүй биш, оролдоод үзье гэж өөртөө шивнээрэй.  

Тайзан дээр гол дүрд зориулсан тусгай гэрэл байдаг шүү дээ. Хүн бүрийн амьдралыг тэр тайзтай зүйрлэвэл гэрэл доорх гол дүр нь чи. Тэгвэл тэр гэрэлнээсээ нэг алхам холдож, гол дүрээсээ түр татгалзаад найзынхаа, гуравдагч хүний нүдээр хааяа, хааяа эргэн тойрноо ажих зүгээр шүү.  Жинхэнээсээ хүн бүр чиний хөлний соривт анхаарч харж байна уу?, чиний бусадтай харилцахдаа яриад байдаг үзэл бодол яг чинийх мөн үү?  

Эцэст нь чи бол гайхалтай бүтээл. Түүнийгээ чи хайрлаж чадаж байна уу? Урт хугацаанд чамтай байх аз жаргалыг олж байна уу? 

Өөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Аз жаргалтай байгаарай. 

#Сэтгэл зүй