“The Physical 100” шоуны оролцогчидтой танилцацгаая


Т.Хулан | YOLO.MN
2023-02-20

“Netflix”-н энэ жилийн солонгосын анхны реалити шоу болох “The Physical 100” цуврал нь үзэгчдийн анхаарлыг татаж, байлдан дагуулаад байгаа  билээ. Аль хэдийнээ дэлхий дахинд танигдаад амжсан 100 алдартан өөрсдийн хурд хүч, авхаалж самбаа, бие бялдраараа өрсөлдөн, бусдыгаа манлайлан оролцсон цор ганц эрхэм 245,000 ам.долларын эзэн болох юм.
Тэгвэл энэхүү шоунд оролцож, олон шүтэн бишрэгчдээ хүлээлтэд байлгаж буй онцлох оролцогчидтой танилцацгаая.

1.Cha Hyun-seung

Netflix-н “Single`s inferno” нэвтрүүлгийн 1-р улирлын оролцогч, k-pop гоцлол дуучин, тайзны бүжигчин Cha маань дахин шинэхэн цуврал шоунд оролцож байна. Тэрээр танилцуулгадаа өөрийнхөө хязгаарыг шалгахын тулд уг шоунд оролцсон тухайгаа дурджээ.

2.Choo Sung-hoon

Choo Sung-hoon нь оролцогчдын дунд хамгийн их нэр хүндтэй байгаа бөгөөд жүдо болон ММА-н тамирчин гэдгээрээ олонд танигджээ. Сексьяма гэгддэг 47 настай тэрээр 2001 оны жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд UFC-ийн мэдээллээр тэрээр ММА-гийн карьертаа 15 тулаан хийж, зургаа ялагдсан түүхтэй. Choo Sung-hoon танилцуулгадаа дунд эргэм насны залуу оролцогчидтой өрсөлдөж чадна гэдгээ харуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

3. Dustin Nippert

2002 онд Аризона Даймондбэкс дээд лигт сонгогдсон Америкийн бейсболын тоглогч Нипперт мөн энэхүү нэвтрүүлэгт өөрийгөө сорихоор оролцож байна. 6 фут найман инчийн өндөртэй уг тамирчин 2011 онд Солонгосын бейсболын байгууллагын Doosan Bears багт тоглохоор ирсэн бөгөөд тэрээр хамгийн өндөр тоглогчийн дээд амжилтыг эзэмшдэг.

4. Jang Eun-sil

Өмнөд Солонгосын үндэсний бөхийн шигшээ багийн тамирчин, Солонгосын уламжлалт бөхийн Кроссфит буюу ssireum-аар хичээллэдэг Jang Eun-sil нь мөн TikTok болон YouTube хуудсаараа олонд танигдаад амжсан билээ. . Тэрээр танилцуулгадаа сүүлийн 20 жилийн хугацаанд спорт хамгийн чухал зүйл нь байсан тухайгаа дурджээ.

5. Jeong Han-saem

Солонгосын тайзны Wild Wild шоуны шилдэг оролцогч, жүжигчин, фитнес загвар өмсөгч Jeong Han-saem мөн энэхүү шоунд авхаалж самбаагаа сорьж байна.

6. Jo Jin-hyeong

Өмнө нь 2019 онд "Хүчирхэг хүн" реалити уралдаанд түрүүлж байсан автомашины худалдаачин Jo Jin-hyeong “The physical 100” шоунд оролцохоор иржээ.  Мөн тэрээр "Waikiki 2"-д Welcome to драмад зочин тоглосон бөгөөд өдөр тутмын амьдрал, мотоцикль унах хоббигоо Instagram дээр хуваалцдаг.

7. Kim Da-young

Kim Da-young нь жүжигчин, загвар өмсөгч бөгөөд бусад төслүүдийн дунд Squid Game болон Netflix Carter кинонд тоглож, олноо танигдсан билээ. Тэрээр инстаграм хуудсаараа дамжуулан жүжиглэх ур чадвар, өдөр тутмын амьдрал, аялах тухайгаа идэвхтэй хуваалцдаг алдартнуудын нэг юм.

8. Kim Kang-min

Тэрээр бодибилдингийн тамирчин, YouTuber, дасгалжуулагч,  хувцасны брэндээрээ олонд танигдаад амжсан билээ. Мөн эхнэр Song A-reum-ийн хамт шоунд оролцож байгаа бөгөөд танилцуулгадаа тэд "Үе тэнгийн гэрлэсэн, бодибилдингийн хосуудынхаа нэрийн өмнөөс амжилттай орох болно" хэмээжээ. Тэд гэрлээд зургаан жил болж байгаа бөгөөд зургаан настай охинтойгоо хамт амьдардаг билээ.

9. Kim Min-cheol

Солонгосын мөсөнд авиралтын шигшээ багийн гишүүн бөгөөд Бухансан уулын аврах тусгай багт ажилладаг Kim Min-cheol авирах ур чадвараа ашигласнаар нээлтийн унжлагад 100 оролцогчоос тэргүүн байр эзэлжээ. Тэрээр танилцуулгадаа булчингийнхаа хүчийг биеийн тамирын зааланд гэхээсээ илүүтэй хүмүүсийг аврахын тулд өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгон хийсэн гэж хэлжээ.

10. Ma Sun-ho

Бодибилдингийн спортоор хичээллэдэг, Өмнөд Солонгост болсон дотоодын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа түрүүлсэн хэвлэл мэдээллийн ажилтан шинэхэн тамирчин маань энэхүү нэвтрүүлэгт өөрийгөө сорихоор мөн ирсэн байна.

11. Miho

Фитнес дасгалжуулагч, загвар өмсөгч, явган аялал зэрэг хоббигоо Instagram дээр хуваалцдаг алдартнуудын нэг Miho мөн энэхүү удаагийн нэвтрүүлэгт оржээ. Тэрээр 2-р шатанд Жан Юн-Силтэй хамт нэг баг болохоор болжээ.

Эх сурвалж: mariecliare

#Кино урлаг