ФОТО: Загварын ертөнцийн шинэ өнгө төрх буюу 60+ моделиуд


Сондор | YOLO.MN
2018-01-31

Загварын агентлагууд 16 нас хүрэхээс нь өмнө моделиудаа шалгаруулан авч, ихэвчлэн 30 гарангуут нь "тэтгэвэрт нь гаргадаг". Манайд л гэхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэлээс өөр 50 гарсан ч загварын тайзан дээр алхаж буй загвар өмсөгч байхгүй болов уу.

Тэгвэл ОХУ-д байдаг нэгэн загварын агентлаг энэ дүрмийг өөрчлөн 45-аас дээш насны моделиудыг шалгаруулалтад оролцуулж эхэлсэн байна.

Буурал үстэй, 45-85 хүртэл насныхнаар "гоёж" буй уг бүтээлийн нэр нь Oldushka. Жилийн өмнө байгуулсан загварын агентлагийг үүсгэн байгуулагч нь Игор Гавар хэмээх эрхэм юм. Тэрбээр “Гоо үзэсгэлэн гэдэг жил ирэх тусам үнэд хүрч, чанарждаг зүйл” гэсэн байна. Мөн маш сонирхолтой дүр төрхтэй хүмүүстэй уулзсанаараа энэхүү төслийг эхлүүлэх болсон гэдгээ дурджээ.

Игор Москва, Санкт Петербург, Омс зэрэг ОХУ-ын нэлээд хотуудаар тойрон, 18 модельтой болоод байгаа аж. Ихэнх моделиуд нь 60-аас дээш насныхан бөгөөд нэг нь л 45 настай аж. Гэхдээ тэр наснаасаа хөгшин харагддаг учраас энэхүү төсөлдөө оруулахаар болсон байна.

Татяна Неклиудова, 61 настай

Татяна Неклиудова, 61 настай




Ирина Белишева, 70 настай

Ирина Белишева, 70 настай


Валентина Ясэн, 62 настай

Валентина Ясэн, 62 настай



Сергей Арктика 45, Валентина Ясэн 62 настай

Сергей Арктика 45, Валентина Ясэн 62 настай


Виктор Сосновцев, 73 настай

Виктор Сосновцев, 73 настай



Сергей Арктика 45 настай

Сергей Арктика 45 настай


Олга Кондрашева, 72 настай

Олга Кондрашева, 72 настай


Нина Ивановна, 75 настай

Нина Ивановна, 75 настай


Ирина Денисова, 80 настай

Ирина Денисова, 80 настай


Иван Петров, 53 настай

Иван Петров, 53 настай


Виктор, 73 настай

Виктор, 73 настай


#Fashion #Agency #Model