Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Женевийн авто үзэсгэлэнд автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн төслийн загваруудаа харамгүй дэлгэжээ. Хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сонирхолтой 10 төслийн загварыг танд сонирхуулъя.
1. Pop.Up систем гэж нэрлэсэн энэ машин цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд бүтэн цэнэглэсэн тохиолдолд 100 км зам туулж чадна.
2. Vokswagen-ын Sedric загвар хиймэл оюун ухаантай, өөрөө зогсоол олж зогсож чадах бөгөөд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөд эцэг эхийн оролцоо шаардлагагүй болох юм
3. Toyota i-TRIL загвар мөн л хоёр хүний суудалтай бөгөөд нэг удаа цэнэглээд 200 км зам туулах чадвартай энэ цахилгаан машин мотоцикл тэргүүтэй бага оврын тээврийн хэрэгслийг орлох аж.
4. Fiat Chrysler-ийн танилцуулсан энэ загвар гадна талаасаа том, нүсэр харагдана... гэхдээ дотроо технологийн дэвшилд дурлагсдад зориулсан орчныг бүрдүүлсэн төдийгүй ердөө 20 минутад 50 хувийн цэнэгтэй болдог, хотын замд өөрийгөө жолоодох систем зэрэг нь онцгой болгоно.
5. Оasis буюу Баянбүрд хэмээн нэрийдсэн энэ загвар дотроо Бонзай тэргүүтэй ургамал ургуулах боломжтой гэдгээрээ ялгарна.
6. Анх арван хоёрдугаар сард гэрэл зургийг нь олон нийтэд дэлгэж байсан энэ загварыг Honda өнгөрсөн CES 2017 үзэсгэлэнгийн үеэр танилцуулж байв.
7. Toyota-ийн танилцуулсан энэ загвар жолоочтой яриа өрнүүлж, анхаарлыг нь төвлөрүүлэхэд тусалж чадах хиймэл оюун ухаантай байх аж.
9. Номын сан, том дэлгэцтэй энэ загвар BMW ирээдүйд машины дотор талыг ямар болгохыг хүсэж буйг илтгэнэ.
10. Nissan-ын VMotion загвар магадгүй энд байгаа хамгийн үзэсгэлэнтэй машин байх.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх