Өнгөрсөн жил Sandisk 400GB буюу дэлхийн хамгийн их багтаамжтай microSD картыг танилцуулж байв. Харин Их Британийн Integral Memory саяхан 512GB багтаамжтай картаа ирэх сараас худалдаанд гаргана гэдгээ мэдэгджээ.
Энэхүү карт нь 80MB/s хурдтай бөгөөд хэдийгээр гайхамшигтай хурдан биш ч гэсэн 4К дүрс бичих, олон тооны аппликейшн суулгахад хангалттай юм.
Үнийн хувьд хараахан тодорхой болоогүй аж. Гэхдээ Sandisk-ийн 400GB microSD карт 250 ам.доллар байгаа учраас үүнээс бага зэрэг үнэтэй байх болов уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх