"Эрүүл хүн 1000 хүсэлтэй" үзэсгэлэн нээлээ


Б.Азбаяр | YOLO.MN
2024-10-28

Хүүхдийн дунд өсөн нэмэгдэж буй таргалалтын түвшинг бууруулах, хүүхдэд эрүүл, шим тэжээллэг хүнсний орчинг бүрдүүлэх зорилготой “FIX MY FOOD” өсвөр үеийнхэн рүү чиглэсэн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн 8 улс оронд өрнүүлж байгаа юм.

“FIX MY FOOD” хөтөлбөрийн нөлөөллийн ажлын хүрээнд Монголын урчуудын эвлэлтэй хамтран эрүүл, шим тэжээлт хүнсний хүртээмжийг сайжруулах хэрэгцээ, эрүүл бус хүнсний маркетинг, зар сурталчилгаа хүүхдийн сонголтод хэрхэн нөлөөлдөг талаар хүүхэд, залуус өөрсдийн санаа бодлыг урлагийн бүтээлээр танилцуулах “Эрүүл хүн 1000 хүсэлтэй” үзэсгэлэн нээлтээ хийж байна.

Тус үзэсгэлэнд тавигдсан бүх бүтээлийг хүүхэд залуучууд өөрсдийн ур ухаанаар Монголын тэргүүлэх урчуудын удирдлага дор хийсэн бөгөөд эдгээр бүтээлээр дамжуулан шийдвэр гаргагч нарт эрүүл, аюулгүй хүнсний орчин бүрдүүлэхийг уриалж буй чухал ажил болж байгаа юм.

Эрүүл хүн 1000 хүсэлтэй үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 10-р сарын 20-27-ны хооронд үргэлжилнэ.

#FIX MY FOOD