Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 2017 оноос эхлэн оюутнууддаа сургалтын төлбөр төлсөн баримтыг татварын И-баримт системээс олгох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Сургалтын төлбөр хэдийгээр НӨАТ-с чөлөөлөгдөх бараа ажил, үйлчилгээ хэдий ч ШУТИС-ийн оюутнуудад сургалтын төлбөр төлсөн баримтаараа И-баримтын сугалаанд оролцож азтан болох боломж нээгдэж байна.
Мөн энэ оноос эхлэн сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтад заавал И-баримт системээс хэвлэгдсэн төлбөрийн баримтыг үндэслэх учир бусад сургуулиуд ШУТИС-тай адил татварын нэгдсэн системд холбогдон төлбөрийн баримтыг олгож эхлэхийг уриалж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх