Samsung компани дараагийн жишиг загвар болох Galaxy S9 бүтээгдэхүүнээ ирэх хоёрдугаар сард танилцуулж, гуравдугаар сард худалдаанд гаргах тухай Bloomberg мэдээлжээ.
Хэрвээ үнэн бол Samsung өмнөх жилүүдэд гуравдугаар сард танилцуулж, дөрөвдүгээр сард худалдаанд гаргаж байсан уламжлалаа шинэчлэх юм. Шинэ загварын хувьд хоёр сонголттойгоор гарах бөгөөд загварын хувьд эрс өөрчлөгдөхгүй, харин саяхан танилцуулсан Snapdragon 845 чиптэй, сайжруулсан камертай болох тухай Venturebeat мэдээлсэн.
Үүний өмнөхөн S9 загварыг CES үзэсгэлэнгийн үеэр танилцуулж магадгүй гэх цуу тарсан юм. Гэхдээ Хятад, Солонгосын ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгаатай байхын тулд Unpacked үйл ажиллагааныхаа үеэр танилцуулах болсон учраас CES-ийн үеэр гар утас танилцуулах нь юу л бол.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх