Ихэнх хүмүүс ажил хичээлийн өндөр карьертай, эрүүл зөв хооллох хэвшилтэй, давхар спортоор хичээллэдэг хүмүүсийг амжилттай нэгэн гэж үздэг. Гэвч шинжлэх ухаан арай өөрөөр тодорхойлжээ. Амжилттай, аз жаргалтай хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл ямар нэгэн дадал зуршлыг өөртөө суулгаж чадсан хүнийг хэлдэг байх нь. Тиймээс та өөртөө тогтсон дадлыг хэвшүүлэхийг хүсвэл урьтаж дараах 5 алхмыг хийгээрэй.
Оновчтой тодорхойл
Та хүсэж буй зүйлээ зуршил болгохыг хүсэж буй бол зорилгоо тодорхойлох нь чухал. Аа гэхдээ зорилго тавихдаа хэтийдсэн ерөнхий зүйлийг онцгойлж болохгүй. Тухайлбал та өдөр бүр тогтмол бясалгал хийнэ гэж бодохын оронд би өдөр бүр 15 минут бясалгал хийнэ гэж тодорхойлох нь зүй. Та яг юу хийхийг зорьж, хэр давтамжтай хийхээ нарийвчлан авч үзээрэй.
Хамгийн гол нь нарийн төлөвлөгөө
Нэгэнт тодорхой зорилго тавьсан бол үүнийг биелүүлэхийн тулд хэрхэх талаараа бодох хэрэгтэй. Та зөвхөн юу хийхээ биш, харин хэзээ, хаана, яаж хийхээ шийдвэл зорилгодоо хүрэхэд илүү ахиц дэвшил гарна гэдгийг эрдэмтэд нотолжээ. Тухайлбал "би долоо хоногийн таван өдөр 30 минут испани хэл сурна" гэж төлөвлөхөөс илүүтэй би ажил болон хичээлийн цагийнхаа завсарлагаар 30 минутыг өөртөө зарцуулна гэж нарийвчилбал зуршил болж үлдэх магадлал их. Төлөвлөгөөгөө хуанли дээрээ зоон тэмдэглэснээр саад бэрхшээлийг урьдчилан харж, маневрлахад хялбар байна.
Дахин хэлэхэд хөгжилтэй болго
Шинэ зуршил бий болгохоор зорьж байхдаа бидний ихэнх нь хүсэл зоригоо хэт үнэлж, эцсийн зорилгодоо хүрэх хамгийн үр дүнтэй замыг тодорхойлдог. Тогтмол дасгал хийснээр гоё бие бялдартай болно гэх мэт. Харин судалгаагаар аль болох хөгжилтэй аргаар анхаарлаа төвлөрүүлэх нь үе шаттайгаар амжилтад хүрэх гарц гэдгийг баталжээ. Тухайлбал та дасгал хийхээр ганцаараа явахын оронд найзтайгаа хамт зумба болон хаданд авиралтаар хичээллэж болох юм. Хэрэв та хооллолтдоо анхаарч жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэхийг зорьж буй бол өглөөний цайгаа амттай смүүтигээр сольж болно.
Уян хатан чанарт суралц
Бид төлөвлөгөө гаргахдаа ихэвчлэн өдрийн нэг цагт, нэг газар дасгал хийх, суралцах, хандлагатай байдаг. Харин уян хатан байдлаар өөрийгөө хөгжүүлэх нь илүү хялбар бас үр дүнтэй байх болно. Мөн боломжит цагийг бүрэн ашиглах хэрэгтэй. Тухайлбал би өдөр бүр IELTS-д бэлдэнэ гэх хэцүү зорилго тавих нь энгийн зорилго тавих нь дэд зорилгыг орхигдуулж урам хугарахад хүргэнэ. Өглөөний цайгаа уунгаа сонсох чадвараа сайжруулж болно шүү дээ.
Эрүүл дэмжлэгийг хүрт
Бидний эргэн тойрон дахь хүмүүсийн зан байдал бидэнд хүчтэй нөлөөлдөг. Тиймээс та шинэ дадал зуршлыг хэвшүүлэх хүсэлтэй бол найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөн хамтдаа эхлүүлэх нь илүү үр дүнтэй байх болно. Эс бөгөөс таны тавьсан зорилгыг хэдийн хэвшил болгосон хүмүүсийн эгнээнд нэгдэх хэрэгтэй.
Өөрийн гэсэн адал зуршилтай болно гэдэг өнөөдөр бодоод маргааш биелүүлэх хялбар зүйл биш. Хүний суурь өгөгдлөөс шалтгаалж цаг хугацааны хувьд ч мөн харилцан адилгүй. Та хоёр сарыг зарцуулсан ч өөр нэгэн хорь хоногийг зарцуулж ч болох юм. Тиймээс зөвхөн өөрийн дотоод нөөц боломжоо мэдэрч урагш алхахыг зөвлөе.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх