ФОТО: Пёнчаны олимп ёслол төгөлдөр өндөрлөлөө


Сондор | YOLO.MN
2018-02-26

Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолын буудлага өнөөдөр болж, ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Дэлхийн 92 улсыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн олимпийн наадам ийнхүү ялалт, ялагдал, хөлс хүч, хөдөлмөр гавьяа, баяр хөөрөөр дүүрэн өндөрлөж байна.

Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах Өвлийн олимпийн 23 дугаар наадмыг хаасныг албан ёсоор зарлалаа.

Ингээд Америкийн цаначин Линдси Вонн, биатлонч Мартин Фуркад, БНАСАУ-ын уран гулгагч Рэм Тэ Ок, Нигерийн бобслейн тамирчин Сэн Адигун болон Тонгагийн тамирчин зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс цугласан олимпийн оролцогчидтой тэрбээр зургаа татуулсан байна.

Тонгагийн тамирчин медаль хүртэж, амжилт үзүүлээгүй ч Олимпийн хорооны Ерөнхийлөгч түүнийг эв найрамдал, өөдрөг үзлийн элч хэмээн онцолж урьжээ.

Хаалтын ёслолын ажиллагааны үеэр БНАСАУ-ын төлөөлөгчид Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзахдаа АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Иванка Трамп, Мүүн Жэ Ин нар

Олимпийн наадам Ази руу чиглэж байна. Энэ жилийнх Солонгост, дараагийн зуны олимп 2020 онд Японд, өвлийнх 2022 онд Хятадын нийслэл Бээжин хотноо болно.

Энэ удаагийн олимпийн наадамд Норвеги улс медалийн тоогоор тэргүүлсэн бол эзэн орон Өмнөд Солонгос  таван алтан медал хүртэж, нийт 17 медальтайгаар долоодугаар байранд бичигдэв. Харин өмнөх Сочигийн олимпод  тус улс 30 дугаарт орж байжээ.

Ингээд Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолын ажиллагааны зургийг толилуулж байна.
































#Pyeongchang #Closing #Ceremony