Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ОУХБХ-ны “FIFA FOOTBALL FOR SCHOOLS” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй өсвөрийн хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээний 5 дугаар шатны тэмцээн эхэллээ.
Тавдугаар шатны тэмцээн 6 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд охид, хөвгүүдийн U12, U14, U16 гэсэн гурван насны ангилалд өрсөлдөөн өрнөж байна.
Монгол Улсад олон улсын жишгийн дагуу нийтийн хөлбөмбөгийг өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, ивээлдээ авсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хороо Боловсролын ерөнхий газар Mongolian Football Federation хамтран зохион байгуулж байна.
Энэ төслийг дөрвөн жил дараалан хэрэгжүүлэх юм.
Өнгөрсөн оны 9 дүгээр сараас анхан шатны тэмцээнийг зохион байгуулахад 30 мянган хүүхэд багачууд ур чадвараа сорин өрсөлдөж байсан бол сүүлийн шатанд 61 багийн 900 орчим тамирчин өрсөлдөж байна.
Тус тэмцээнээс үндэсний шигшээ багийг бүрдүүлж, удахгүй болох Олон улсын хүүхдийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх