Харьцангуйн онолыг тайлбарласан СУРАГЧ 250 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛ хүртлээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-01-02

Нэрт онолын физикч Альберт Эйнштейн өөрийн харьцангуйн онолыг тайлбарлахын тулд хүнд томъёо ашиглаж байсан бол 18 настай Филиппин охин ачааны тэрэг, гар утас, Усайн Болтоор жишээ аван хялбархан тайлбарлажээ.

Ингээд Хиллари Диан Андалес 2017 оны "Breakthrough Junior Challenge" уралдаанд тэргүүн байр эзэлж, 250 мянган ам. доллартой тэнцэх сургалтын төлбөрийн эзэн болсон аж. Энэхүү уралдаан нь жил тутам зохиогддог бөгөөд аль ч орны хүүхэд оролцох боломжтой.

Уралдаанд оролцох хүүхэд 13-18 настай, шинжлэх ухаан, математикийн томоохон онолыг гурван минутад багтаан тайлбарласан бичлэг илгээх ёстой. Ялагч болсон тохиолдолд 250 мянган ам. доллартой тэнцэх сургалтын тэтгэлэг авахаас гадна сургуулийнхаа шинжлэх ухааны танхимыг 100 мянган ам. доллароор тохижуулах, энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн багшид нь 50 мянган ам. долларын шагнал гээд нийт 400 мянган ам. долларын шагналын сангийн эзэн болно.

Хилларигийн хувьд Эйнштейний харьцангуйн онолыг "6" болон “"9"-ийн тоог аль талаас нь харж буйгаас шалтгаалан бодит байдал өөрчлөгдөх тухай яриагаар бичлэгээ эхэлжээ.

Охин харьцангуйн онолыг хэрхэн тайлбарласан болохыг доорх бичлэгээс үзээрэй.

#Relativity #Girl #250$