БИЧЛЭГ: Уран нугараач Г.Нямгэрэл "АВЬЯАСЛАГ АЗИЧУУД"-ын эхний шатанд тэнцлээ


Үжин | YOLO.MN
2017-11-03

"Авьяаслаг Азичууд-2017" тэмцээнд оролцсон монгол бүсгүй уран нугараач Ганхуягийн Нямгэрэл эхний шатандаа тэнцжээ.

Шүүгч Дэвид Фостер "Монголын охид бүгд чам шиг ийм сайхан харагддаг уу" гэхэд нь Г.Нямгэрэл "Манай Монголын охид бүгд үзэсгэлэнтэй" хэмээн хариулсан юм.

Үзүүлбэрээ үзүүлснийх нь дараа шүүгч Анггун "Миний бодлоор Чи Дэвидийн зүрх рүү нум сумаар харвачих шиг боллоо" гэж олныг баясгажээ.

Ингээд санал хураалт явуулахад гурван шүүгч гурвуул түүнийг тэнцүүлсэн байна.

#Asia’s Got Talent 2017 #Contotrionist