ФОТО: Positive Mongolians-ийн Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар ФЕНҮҮДТЭЙГЭЭ уулзлаа


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-07-18

Швед улсын Стокгольм хотод амьдардаг Монгол хосууд болох Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар гэр бүлийн влогуудыг “Positive Mongolians” Ютүб (YouTube) хуудсаараа дамжуулан үзэгчиддээ хүргэдэг билээ.

Тэгвэл энэ удаад тэд эх нутгаасаа гараад дөрвөн жилийн дараа Улаанбаатар хотдоо хуримын ёслолоо хийхээр ирсэн бөгөөд энэ хугацаандаа маш олон зүйлийг амжуулж байгаа ажээ. Түүний нэг болох влог хийх сонирхолтой залууст зориулсан уулзалтыг HUB Инновацийн төвд амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтанд тэднийг үздэг, дэмждэг үнэнч 100 үзэгч нь оролцлоо. Уулзалтын хүрээнд влог хийхэд юун дээр анхаарах, хэрхэн сонирхолтой влогуудыг бэлтгэх зэрэг олон хэрэгтэй зүйлсийг танилцуулсан юм. Мөн уулзалтанд хүрэлцэн ирсэн залуус өөрсдөдөө хэрэгтэй олон асуулт тавьж, хүссэн хариултаа авч чадсан үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.

Ингээд уулзалтаас бэлтгэсэн ФОТО сурвалжлагыг хүргэж байна.

Мөн Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын манай сайтын редакцид өгсөн ярилцлагыг ТУН УДАХГҮЙ уншаарай.

 

Гэрэл зургийг Э.Батзавьяа

#vlog, #PositiveMongolians