Дуучин Рики Мартин 50 жилийн хорих ял авч магадгүй


Сондор | YOLO.MN
2022-07-18

Дуучин Рики Мартин гэр бүлийн маргаанаас үүдэн 50 жилийн хорих ял авч магадгүй нөхцөл байдалтай нүүр тулжээ.

Пуэрто Рикогийн гэр бүлийн хүчирхийллийн таслан сэргийлэх арга хэмжээний дагуу түүний эсрэг гаргасан гомдол нэхэмжлэлийг дуучин Рики Мартин няцаасны дараахан хохирогчийг ил болгожээ.

Тодруулбал гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөндлөнгөөс оролцох тухай хуулийн 54-р хуулийн дагуу гомдол гаргасны дараа дуучны ах Эрик Мартин гэмт хэргийн хохирогч нь Рики Мартины зээ дүү Деннис Ядиэль Санчес болохыг илчилжээ.

21 настай зээ дүүгийнх нь хэлснээр түүнийг Рики Мартинтай хамт байсан долоон сарын харилцаагаа тасалсан ч дуучин үүнийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй түүнд гар хүрч, гэрийнх нь гадаа байнга отдог байсан гэжээ.

Мөн Санчес харилцааныхаа үеэр бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэсэн байна. Шүүх хуралдаан долдугаар сарын 21-нд эхэлнэ.

Пуэрто-Рикогийн хуулийн дагуу цус ойртолтын тухай хэргийг маш нухацтай авч үздэг ба хэрэв дуучин эр гэм буруутай нь нотлогдвол 50 хүртэлх жилийн хорих ял авч магадгүй юм.

51 настай Мартины төлөөлөгчид энэ сарын эхээр PEOPLE-д өгсөн ярилцлагадаа "Рики Мартины эсрэг гаргасан нэхэмжлэл нь бүгд худал зохиомол зүйл. Энэ хэргийн үнэн мөн нь ил болж манай үйлчлүүлэгч Рики Мартины нэр цэвэр болно гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Рики Мартин долдугаар сарын 4-нд өөрийн твиттер хуудсандаа энэ бүхнийг няцаан "Миний эсрэг гаргасан мэдээлэл худал,  гүтгэлэгт үндэслэсэн тул би хуулийн дагуу өөрийн баримтыг дэлгэж, нэр төрөө сэргээлгэх болно. Энэ бол хуулийн асуудал учраас би одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Надад урам хайрласан олон зурваст бүх зүрх сэтгэлээрээ талархаж байна” гэжээ.

Мартин түүнээс хойш өөр мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: yahoo.com

#Мэдээ