Нинтендо компанийн цоо шинэ консоль болох Switch ирэх гуравдугаар сарын 3-ны өдөр худалдаанд гарахаар болсон талаар компани мэдэгдлээ. АНУ-д 299 ам. доллар, Японд 260 ам. долларын үнэтэй худалдаанд гарах бөгөөд Европт худалдаалагдах үнийг зарласангүй.
Анхны Wii төхөөрөмжийн дараа худалдаанд гаргасан Wii U нь амжилтгүй болсон бол шинэ консоль илүү үр дүнд хүрнэ гэж компани үзэж байгаа.
Өнгөрсөн оны аравдугаар сард анх танилцуулсан энэхүү консолийг суурин болон зөөврийн болгон ашиглаж болно гэдгээ давуу талтай. Зай хураагуур нь 2,5-6,5 цаг цэнэгээ барих бөгөөд 80 гаруй тоглоомыг зөвхөн Switch консольд зориулан хөгжүүлж байгаа юм байна.
Тоглоомууд нь хуучны Нинтендогийн консолуудтай адил жижиг хуурцагтайгаар худалдаанд гарна. Марио, Супер Марио Одиссей зэрэг 80 гаруй тоглоом энэ оны сүүлээр гэхэд хэрэглэгчдийн гарт хүрэх аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх