Дубайн цагдаа нар НИСДЭГ МОТОЦИКЛ унадаг болно


А.Ихсанаа | YOLO.MN
2017-10-16

Ирээдүйн томоохон хот болох зорилготой Дубайд нисдэг такси туршиж, нисэх буудал нь царай таних систем нэвтрүүлсэн бол тун удахгүй цагдаагийн алба нь нисдэг мотоциклоор эргүүл хийдэг болох аж.

Тансаг ангиллын спорт машинууд, эргүүлийн дрон, робот цагдаатай Дубайн цагдаагийн алба Оросын зэвсэг үйлдвэрлэгч Калашников концернын хөгжүүлсэн Scorpion хэмээх нисдэг тээврийн хэрэгслийг ашигладаг болох юм байна.
 
270 килограммын даацтай, нэг удаа цэнэглээд 25 минут тасралтгүй ажиллаж чадах энэхүү нисдэг мотоцикл 70 км/цаг хурдалж чадна. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд 6,5 км радиус дотор өөрөө нисэж чадах аж.

Эх сурвалж: Mashable

#Police #Flying #Motorcycle