16 ДАХ УДААГИЙН “АЗИЙН ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН КИНО НААДАМ”-Н БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


YOLO.mn | YOLO.MN
2023-08-01

16 дах удаагийн "АЗИЙН ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН КИНО НААДАМ"  2023 оны 12 сарын 16-ны өдөр Японы Хёого мужийн Минами Аважи хотод зохион байгуулагдана.  Кино наадмын  талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжийг танилцуулж байна.

Кино наадам хаана, хэзээ болох вэ?

Японы Хёого мужийн Минами Аважи хот 

2023 оны 12-р сарын 16-ны өдөр 

Хэн оролцох вэ?

ЕБС-ийн Ахлах ангийн сурагчид,

Коосэн технологийн коллежийн 1-3-р дамжааны оюутнууд

МСҮТ-ийн 1-3-р дамжааны оюутнууд 

Бүтээлийн сэдэв: 

МИНИЙ ХҮСДЭГ ЗҮЙЛ... 

Бүтээлийн шалгуур: 

  •  Зохиол, зураг авалт, найруулга, эвлүүлэг нь бүгд хүүхдийн өөрийн бүтээл байх. Жүжигчнээр том хүн тоглуулж болно
  •  Мэргэжлийн бус камер, ухаалаг утас, таблет зэргийг ашиглах 
  • 3 минутаас хэтрэхгүй хугацаатай байх. 3 минутаас хэтэрсэн бүтээлийг агуулгаас үл хамааран хүлээж авахгүй 
  • Яриа, текст, тайлбар аль болох оруулахгүй байх
  • Өмнө нь олон нийтийн хүртээл болоогүй, зөвхөн энэхүү кино наадамд зориулан хийсэн бүтээл байх
  • Бүтээлийг үнэлэхдээ мэргэжлийн ур чадвараас илүү санаа, агуулгыг түлхүү харгалзан үзнэ
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээл байна. 

Наадамд оролцох бүтээлийн тоо: 

Монгол Улсаас 3 хүртэлх бүтээл. Бүтээлийг 3 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй багаар хамтарч хийх боломжтой. Зөвхөн 1 бүтээлээр оролцоно.

Японд уригдах нөхцөл:  

  • Тус кино наадамд Монгол Улсаас 9 хүүхэд оролцох боломжтой. Шалгарсан 3 хүртэлх шилдэг бүтээлийн эздийг “JENESYS 2023” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад урьж кино наадамд оролцуулна  
  • Японд очиж байгаагүй байх
  • Эхний 3 шилдэг бүтээл хийсэн хүүхдийн тоо 9 хүрэхгүй бол шилдэг гурвын дараа орсон бүтээлийн эздээс Японд урих боломжтой. Гэхдээ эхний 3 шилдэг бүтээлээс бусад бүтээлийг кино наадамд оролцуулахгүй болохыг анхаарна уу
  • Японд кино наадамд оролцох бүх зардлыг “JENESYS” хөтөлбөрийн хүрээнд Япон улс хариуцна
  •  Хувийн зардлаар кино наадамд оролцох боломжгүй.

Сонгон шалгаруулалт:

  •  Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл СУИС-ийн Хичээлийн I байранд хүлээн авна.
  • 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шалгаруулалтын дүнг оролцогчдод утсаар мэдэгдэнэ. Түүний дараа Японы Элчин сайдын яаманд шалгарсан батламжийг гардуулж, анхны удирдамжийг өгнө. 
  •  Кино наадмын Монгол дах зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг Соёл урлагийн их сургууль болон Японы Элчин сайдын яам хамтран хийнэ.  http://Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Mongolian Junior Filmmakers фэйсбүүк хуудасны мэссэж хэсгээр хандаж авна уу.

 

#мэдээ