Компьютерын вирус гэдэг нь компьютерын хэвийн үйл ажиллагааг өөрчлөх чадвартай программ юм. Вирус нь дараах хоёр нөхцөлийг хангасан байдаг. Үүнд:
Вирус нь компьютер болон сүлжээний серверүүдэд идэвхжин хор учруулдаг. Ихэнх вирус компьютер дэх программыг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөлтэй үйлдлүүдийг гүйцэтгэхээр програмчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгүйгээр зөвхөн өөрийгөө хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдүүлэхийн тулд текст, видео, дуут захиаг үлдээх зэрэг үйлдлийг хийдэг. Гэвч энэ бүхний үр дүнд компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага хэмжээний бэрхшээлүүдийг учруулдаг байна.
Өөрийн компьютерыг вирусээс хамгаалахын тулд цахим орчноос аюултай файл татаж авахгүй байхаас гадна анти-вирус (antivirus) буюу вирусны эсрэг программыг компьютертээ суулгах хэрэгтэй. Вирусны эсрэг программ нь төлбөртэй болон төлбөргүй гэсэн 2 төрөл байдаг. Олон хүмүүс төлбөргүй программ нь төлбөртэй программаас муу гэж боддог. Тэгвэл төлбөртэй болон төлбөргүй программ нь яг ямар ялгаатай вэ ?
Вирусны эсрэг төлбөргүй программ чиний компьютерыг вирусээс бүрэн хамгаалж чадах энгийн программ бол харин вирусны эсрэг төлбөртэй программ нь албан байгууллагын болон нууцлал өндөртэй мэдээлэл агуулах төхөөрөмжийг хамгаалахын тулд аюултай файл байгаа эсэхийг илүү гүн хайлтаар судалж нэмэлт үйлдлүүдийг гүйцэтгэдэг байна.
Ингээд вирусны эсрэг төлбөргүй шилдэг программуудтай танилцацгаая.
ВИРУСНЫ ЭСРЭГ ТӨЛБӨРГҮЙ ПРОГРАММУУД
1. Avast Free Antivirus
2. AVG Antivirus Free
3. Kaspersky Free
4. Bitdefender Antivirus Free Edition
5. ZoneAlarm Free Antivirus
6. Sophos Home Free
7. Avira Antivirus
8. Аdaware antivirus free
9. Comodo Antivirus
10. Panda Free Antivirus
Дээрх вирусны эсрэг программууд нь Mac болон Windows үйлдлийн системтэй компьютерт тохирох тул өөрийн санаанд нийцсэн 1 программыг ашиглаарай.
Жич: Нэг төхөөрөмжид 2 вирусны эсрэг программ ажиллуулах боломжгүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх