Кристиан Роналдо яаж Рүнигээс илүү болсон талаараа ярьжээ


Үжин | YOLO.MN
2017-10-06

Манчестер Юнайтедын хаалгач асан Эдвин Ван дер Сар дэлхийн хэмжээний од тоглогчдын нэг Кристиано Роналдогийн амжилтад хүрсэн нууцын нэгийг зарлажээ.

Тэд Old Trafford хамт тоглодог байхад Роналдо бусад довтлогчдын адилаар бэлтгэл бүрийн дараа хаалга руу өшиглөх дасгал хийдэг байжээ. Гэхдээ бусдаас арай өөрөөр.

Ихэнх довтлогчид өсвөрийн багийн хаалгачтай хамт бэлтгэлийн дараа дасгал хийдэг байсан бол Кристиано Роналдо Европын шилдэг хаалгачдын нэг Ван дер Сараас хамт бэлтгэл хийхийг гуйдаг байжээ.

Үүнээс гадна Роналдо биеийн эрүүл мэнддээ тун сайн анхаардаг байсан учраас бусад тоглогчдоос, ялангуяа Вейн Рүүнигээс илүү болсон юм.

Ван дер Сар "Тэд хоёулаа л их хичээдэг байсан. Гэхдээ Роналдогийн хувьд бүр ч илүү хичээдэг байлаа. Талбай дээр гараагүй үедээ сайтар амарч, эрч хүчээ хуримтлуулж чаддаг байсан юм" гэжээ.

Мэдээж хэрэг дараа нь Роналдо Риал Мадридад тоглодог болж, чадвар нь бүр ихээр сайжирсан билээ.

Эх сурвалж: Marca

Э.Хонгорзул

#Football #Manchester United