/Гэрэл зургийг: Б.Хажиддулам/
Төгсөх ангийн сурагчдад хамгийн ихээр тулгардаг бэрхшээл бол ямар чиглэлээр ажиллах вэ гэдгээ сонгох буюу ирээдүйн мэргэжлээ зөв тодорхойлох. Хүн бүр л “Хүссэн юмаа хий” “Сонирхолтой зүйлээ л дага” гэж хэлдэг боловч өсвөр насанд үүнийг тодорхойлох нэлээн хэцүү байдаг. Хэрэв танд ийм асуудал байгаа бол өөрийгөө танихад бага ч атугай туслах 5 үнэгүй цахим сорилыг танилцуулж байна.
/Нэрэн дээр дарвал цахим сорил руу үсэрнэ/
Энэхүү сорил нь 100 асуултаас бүрдэх бөгөөд “Бусдад өөрийгөө танилцуулах хэцүү байдаг” гэх мэт асуултанд 1-7 оноо өгөн хариулах журмаар явагдана. Хариулж дууссаны дараа таны ерөнхий зан чанар, сайн муу талууд, хайр сэтгэл болон ажил дээрх харилцаа, тохиромжтой мэргэжил зэргийг харуулна. Мөн тантай адил сэтгэлзүйн хэв шинжтэй олны танил хүмүүсийг харуулна. Сонирхолтой бөгөөд маш найдвартай сорил тул 15 минут зарцуулахаасаа бүү залхуураарай!
Дараагийн танилцуулах сорил маш сонирхолтой хэрнээ ихээхэн үр дүнтэй. Та зүгээр л гарч ирэх өнгөнүүдээс дуртайгээ эхэлж, таалагдахгүй өнгүүдээ сүүлд сонгоход л болно. Хэдий утгагүй мэт атлаа сонгож байгаа өнгөнүүдийн дарааллаар таныг 2 минутын хугацаанд л таныг сонжих болно.
Энэ сорил нь дан зурагнуудаас бүтнэ. Өөрөөр хэлбэл та асуултанд өгөгдсөн зурагнуудаас сонгож хариулна. 5-6 минут бөглөх ба дууссаны дараа таны ерөнхий зан чанар, амьдралд хандах хандлага зэргийг харуулна.
Сокану сорил нь танд тохирох мэргэжлийг таны асуултанд хариулах хариултаас үндэслэн санал болгоно. Эхний асуултанд хариулсны дараагаар л таны доор тохирох боломжит 15 мэргэжил гарч ирнэ. Асуултанд хариулах тусам мэргэжлийн сонголтууд улам нарийн танд тохирч гарч ирнэ гэдгийг анхаараарай.
EQ буюу сэтгэл хөдлөлийн чадвар нь өнөө үед IQ буюу сэтгэн бодох чадвараас илүү хүнийг тодорхойлдог гэж үзээд байгаа билээ. Харин энэхүү сорил нь асуулт асуухаас илүүтэйгээр тодорхой нэг нөхцөл байдалд таныг хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг асууна.
Энэ бүх сорилыг бөглөх нь танд бага ч атугай тусална гэж найдаж байна. Ханиа зөв сонгох нь сайхан амьдралын хагас. Харин мэрргэжлээ зөв сонгох нь сайхан амьдрахын нөгөө хагас гэдэг шүү дээ. Тиймээс мэргэжлээ анхааралтай зөв сонгохыг хүсье.
Б.Даваажаргал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх