Алдартнууд нас болон бусад бэрхшээлээс үл хамааран хэзээд сайхан харагддаг. Тэдний мөнхийн гоо үзэсгэлэнг та бүхэн гайхан биширч байсан, мөн одоог хүртэл биширдэг ч байх.
Гэвч сайхан арьстай байх гэдэг нь тийм ч хүнд хэцүү зүйл биш юм шүү. Та ердөө л дараах 11 зүйлсийг мэдээд авчихсан байхад л болно.
1. НАРНЫ ТОС
Нарны тосыг байнга хэрэглэхгүйгээр үзэсгэлэнтэй, эрүүл арьстай болох талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Дуучин Madonna-тай хамтран ажиллаж байсан нэгэн гоо сайхны мэргэжилтэн "Хэрэв та нарны тос түрхэхгүй л бол таны арьсандаа зориулсан бүхий л хүчин чармайлт тань талаар болно" хэмээсэн байдаг. Мөн SPF 30-иас багагүй хувьтай тосыг өдөрт дор хаяж 2 удаа түрхэх хэрэгтэй гэж зөвлөж байна.
/Жич: Мэдээж өмнөх тосон дээрээ давхарлалгүйгээр нүүрээ цэвэрлэж байгаад дахин түрхэнэ шүү./
2. ҮРЭВСЭЛТЭЙ АРЬСЫГ БҮҮ ХУУРАЙШУУЛ
Ихэнх үрэвслийн эсрэг тос арьсыг хэт хуурайшуулж, үрэвслийг даамжруулдаг бензол хэмээх бодисыг агуулдаг. Ер нь бол согтууруулах ундааны нөлөөтэй төстэй гэсэн үг. Тиймээс арьс, гоо заслын мэргэжилтнүүд арьсаа сүүн эсвэл салицилийн хүчлээр гуужуулж, шавран маск тавихыг зөвлөдөг.
3. ХҮЗҮҮГЭЭ АРЧЛАХАА БҮҮ МАРТ
Эмэгтэй хүний насыг хүзүүг нь хараад баримжаалах боломжтой гэхэд хилсдэхгүй байх. Тиймээс нүүрэндээ хандуулж буй шиг их анхаарал хандуулах хэрэгтэй шүү. Арьс нь их нимгэн байдаг тул зөөлөн арчлаарай.
4. НҮҮРЭЭ МӨСӨӨР АРЧ
Өнгөө алдсан арьсаа хэдхэн секунд мөсөөр арчаарай. Энэ нь таны цусны эргэлтийг идэвхжүүлдэг бөгөөд арьс тань гэрэлтээд л явчихна гэсэн үг.
5. ГОО САЙХНЫ ХЭРЭГСЛҮҮДЭЭ ЗӨВ ХАДГАЛ
Та гоо сайхны бүтээгдэхүүнээ угаалгын өрөөндөө хадгалдаг уу?
Угаалгын өрөө ихэвчлэн дулаан, чийглэг байдаг бөгөөд энэ орчинд гоо сайхны бүтээгдэхүүн чанараа их хурдан алддаг. Нүүрний тос болон тогтмол хэрэглэдэггүй бүтээгдэхүүнүүдээ хөргөгчинд хадгалж байгаарай.
6. АРЬСТАЙ ХҮРЭЛЦЭХ БҮХ ЗҮЙЛИЙГ ЦЭВЭР БАЙЛГА
Нүүрэндээ бохир гараараа бүү хүр. Та энгийн эсвэл хуурай төрлийн арьстай бол долоо хоногт 1 удаа, тослог арьстай бол 3 хоногт 1 удаа дэрний даавуугаа сольж хэвшээрэй. Утасныхаа дэлгэцийг харин боломж л гарвал арчаад байх хэрэгтэй. Яагаад гэдгийг та бүхэн биднээр хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх.
7. БАТГАТАЙ АРЬСАНД ГУУЖУУЛАГЧ БҮҮ ХЭРЭГЛЭ
Anastasia Beverly Hills компанийн арьс арчилгааны мэргэжилтэн батгатай арьстай бол скраб, спонж зэрэг бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөдөг. Эдгээр бүтээгдэхүүн нь таны арьсыг улам илүү үрэвсүүлэх л болно. Таны арьс эмзэг, амархан батгаших гээд байдаг бол хөөсөн саван хэрэглэхээс татгалзаж, батга гарсан хэсгүүдэд аспирин түрхээрэй.
/Аспиринаа нухаад, багахан устай хольж зуурмаг болгоод, батгатай хэсгүүддээ нимгэн түрхээрэй./
8. ГАРАА АРЧЛАХ
Гарны арьс нимгэн тул мөн л хүзүү л шиг нарийн арчилгаа шаарддаг. Гэрийн ажил хийхдээ бээлий өмсөж, гараа тогтмол тосолж хэвшээрэй. Нарны тосоо ч мөн гартаа түрхэж хамгаалаарай.
9. АРЬСАА ЦЭВЭРЛЭ
Хэзээ ч, бүр хэзээээээээээ ч нүүрний будгаа арилгахгүйгээр унтаж болохгүй. Будгаа арилгахгүйгээр унтсан тохиолдолд арьсны нүх бөглөрч, үрэвсэж эхэлдэг.
10. ХӨХНИЙ ДАРУУЛГАА ТАЙЛ
Зарим эмэгтэйчүүд хөхнийхөө хэлбэрийг алдчихна гээд даруулгатайгаа унтдаг. Гэвч мэргэжлийн эмч нар унтахынхаа өмнө хөхний даруулгаа тайлахыг зөвлөж байна. Нэн ялангуяа хатуулгатай, бариу хөхний даруулга нь таны цусны эргэлтийг сааруулж, эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлдөг.
Эх сурвалж: Brightside
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх