Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн ч сурагчийн дүрэмт хувцасны борлуулалт хараахан эрчимжээгүй байна. Энэ жил дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй, загварт нь өөрчлөлт ороогүй, материал нь ч хуучин хэвээр аж.
"Дүрэмт хувцасны үнийг тогтоосноос хойш энэ үнээр гурав дахь жилдээ борлуулж байна. Одоогоор хүн цөөтэй байна. Манайхан цаг тулахаар олноороо ирж дугаарлаад эхэлдэг. Тиймээс "Эрт ирвэл илүү амар" гэсэн уриалга гаргасан. Хүн багатай дээр хүүхдэдээ дүрэмт хувцсыг нь өмсүүлж үзээд, авбал дараа нь "Багадсан, томдсон солиулъя" гэж дахин явахгүй" гэж "Торгон хийц" ХК-ийн борлуулалтын менежер Л.Цэцэгсайхан ярив.
Сурагчийн дүрэмт хувцсыг манай үндэсний үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэж байгаа бөгөөд үнэ нь адилхан юм. Тэд 40 хувийн хонины ноос, 60 хувийн нийлэг нэг стандартын даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
УДЭТ-ын өмнөх талбайд сурагчийн дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарч байна.
ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ
БАГА 1-5 ДУГААР АНГИ | |||
Хөвгүүд | Үнэ /төг-р / | Охид | Үнэ /төг-р / |
2 хос | 62.800 | Сарафан | 41.000 |
Сорочка | 16.000 | Сорочка | 16.000 |
Зангиа | 2500 | Зангиа | 2500 |
Нийт | 81.300 | Нийт | 59.500 |
ДУНД АНГИ 6-9 ДҮГЭЭР АНГИ | |||
Хөвгүүд | Үнэ | Охид | Үнэ |
2 хос | 78.800 | 2 хос | 76.000 |
Сорочка | 18.000 | Сорочка | 18.000 |
Зангиа | 2500 | Зангиа | 2500 |
Нийт | 99.300 | Нийт | 96.500 |
АХЛАХ АНГИ 10-12 ДУГААР АНГИ | |||
Хөвгүүд | Үнэ | Охид | Үнэ |
2 хос | 108.600 | 2 хос | 98.700 |
Сорочка | 20.000 | Сорочка | 20.000 |
Зангиа | 2500 | Зангиа | 2500 |
Нийт | 123.100 | Нийт | 122.200 |
Зургаадугаар ангийн охинтой, нэгдүгээр ангид орох хүүтэй Б.Үйтүмэнгийнх энэ жил хоёр хүүхдэдээ шинэ дүрэмт хувцас авна. Учир нь охины дүрэмт хувцас багаджээ. Энэ айл зөвхөн дүрэмт хувцсанд 177.800 төгрөг зарцуулна.
Үүнээс гадна гутал, цүнх, хичээлийн хэрэглэлийг нь авахад багагүй мөнгө зарцуулахаар тооцоо гарч байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх