Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Намайг олон хөвгүүд гуйдаг гэвч би ар гэрийн зарим зүйлсээс ичээд ч тэр юмуу зөвшөөрч чаддаггүй би яг яах ёстой вэ?
Сайн байна уу? Би одоо 16 настай. Намайг олон хөвгүүд гуйдаг гэвч би ар гэрийн зарим зүйлсээс ичээд ч тэр юмуу зөвшөөрч чаддаггүй би яг яах ёстой вэ? Бас би хэнд сэтгэлтэй болохоо хэлж мэдэхгүй юм. Хүнд хайртай болсноо яаж мэдэх вэ? Надад тусална гэж найдаж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Найз нөхөд, хайртай хүмүүсээ сонгохдоо бид ар гэр, эд хөрөнгөөр нь сонгодоггүй
Сайн уу, захиа илгээсэнд баярлалаа. Найз гэдэг бол жаргалтай, хэцүү, инээдтэй бүхий л сэтгэл хөдлөлийг нь хамт хуваалцаж хэрэгтэй үед бие биендээ тусалдаг тийм л харилцаа, хайр ч мөн түүнтэй адил бүгдийг хамт хуваалцдаг хүнийг хэлнэ.
Найз нөхөд, хайртай хүмүүсээ сонгохдоо бид ар гэр, эд хөрөнгөөр нь сонгодоггүй шүү дээ. Сэтгэл судлаач Роберт Стернберг хайр 3 элементээс бүрддэг гэж үздэг: Ойр дотно байдал, хүсэл тэмүүлэл, үүрэг хариуцлага (үнэнч байдал ч гэдэг).
Нэг элемент дээр тогтдог харилцаа нь хэврэг гэж үздэг ба 2 болон түүнээс дээш элемент дээр тогтсон бол тэр харилцаа удаан үргэлжлэх магадлал өндөр гэж үздэг байна. Өсвөр насанд найз нөхөд үе тэнгийхний харилцаа чухал байр суурийг эзэлж байдаг. Энэ үед чухал маш олон шийдвэр гаргах шаардлагатай болдог жишээ нь: найзууд, анхны хайр, шалгалт, мэргэжил сонголт гэх мэт. Тийм учраас хичээлдээ, мэргэжил сонголтондоо анхаараарай, чамд амжилт хүсье!
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Б. Цэрэнпил
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх