"Надад НАЙЗ гээд байх НЭГ Ч ХҮҮХЭД алга"


ССҮТөв | YOLO.MN
2017-01-25

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найзууд минь намайг юман чинээ ч үзэхгүй байна

Сайн байна уу. Би 16-тай 11-ээр ангийн сурагч. Би өмнө нь маш олон найзтай байсан харин одоо бол өдөр ирэх тусам л багасаад байх юм. Өмнө нь бүх юмаа нуулгүй ярьдаг байсан найзууд минь одоо намайг юман чинээ ч үзэхгүй байна. Одоо надад найз гээд байх хүн ч олдохоо байлаа, надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Найзуудтайгаа уулзаад тайван ярилцах цаг гаргаарай

 

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.

Өсвөр насныхны хувьд гэр бүлийнхнээс илүү үе тэнгийнхэн нь чухал байр суурь эзэлдэг учраас найзууддаа хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ их  болдог. Харин найзууд нь тоохгүй хүндэтгэхгүй бол сэтгэлээр унаж өөртөө итгэлгүй болох магадлалтай.  

Тийм учраас найзуудтайгаа уулзаад тайван ярилцах цаг гаргаарай. Найзуудаасаа яагаад өөрийг чинь тоохгүй байгааг нь асууж өөрийгөө юу буруу хийснийг лавлаад үзээрэй. Буруу ташаа ойлголт, алдаа эндүүрэл гарсан байж болзошгүй юм. Буруу ойлголт авсан байвал залруулж өөрөө буруу үйлдэл хийсэн байвал уучлал гуйн нөхөрлөлөө буцаан өмнөх шигээ болгох боломжтой юм шүү. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Teenagers #Friends #School