Шинэхэн найзаасаа заавал асуух 50 асуулт
Бид өмнө нь сайн найзаасаа заавал асуух сонирхолтой, бодууштай 50 асуултыг санал болгосон. Туршиж үзсэн бол нөхөрлөл тань илүү батажсан гэдэгт итгэлтэй байна.
Тэгвэл энэ удаа шинэхэн найзаа илүү таньж мэдэхэд чинь туслах хөгжилтэй асуултуудыг хүргэе. Хэн нэгэнтэй ярилцаж, түүний талаар илүү ихийг олж мэднэ гэдэг үнэхээр гоё мэдрэмж шүү дээ. Танилцаад удаагүй найзтайгаа нэг өдөр цаг товлоод халуун кофе уунгаа эдгээр асуултыг түүнээс асуугаарай!
- Чамд ямар хоч байдаг вэ? Хэн гэж дуудуулмаар байна?
- Өглөө сэрэхээс, үдэш унтах хүртлээ юу хийвэл хамгийн төгс өдөр байх вэ?
- Ямар ордонд төрсөн бэ? Хамт зурхайгаа унших уу?
- Чи ямар төрлийн темпераменттай вэ? Хэрвээ мэдэхгүй бол хоёулаа олж мэдье. https://www.temperamentquiz.com/
- Чи амралтаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Нэг газартаа тогтвортой амардаг уу, эсвэл олон газраар явахыг хүсдэг үү?
- Чи хэр шүтлэгтэй вэ?
- Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ? Яагаад сонгосон бэ?
- Үлдсэн амьдралынхаа туршид нэг л дуучныг сонсоно гэвэл хэнийг сонгох уу?
- Ихэвчлэн ямар оройн хоол хийдэг вэ?
- Мухар сүсэгт итгэдэг үү? Жишээ нь хар муур урдуур гарвал муу зүйл тохиолддог гэдэг ч юм уу...
- Тоглох дуртай тоглоом чинь юу вэ?
- Чиний хамгийн дуртай эсрэг талын дүр хэн бэ?
- Чи Тик Ток эсвэл Инстаграм дээр хэнийг хамгийн их дагах дуртай вэ?
- Чамд төсөөллийн найз байсан уу?
- Өөрийгөө гуравхан үгээр илэрхийлээч?
- Чамд айдсын ямар нэг эмгэг байдаг уу?
- Тэжээвэр амьтдаас хамгийн дургүй гурваа нэрлээч?
- Хамгийн дуртай болон дургүй өнгө чинь юу вэ?
- Мөрөөдлийн амралт чинь ямар байгаасай гэж хүсдэг вэ?
- Чи өрсөлдөх хэр дуртай вэ?
- Хамгийн их сургамж авсан зүйл эсвэл үйл явдал?
- Эцэг эхтэйгээ ямархуу харилцаатай байдаг вэ?
- Зүрх сэтгэлээ дагадаг уу эсвэл тархиа дагадаг уу?
- Заавал хийхийг хүсдэг зүйлсийн жагсаалтад чинь байдаг хамгийн жигтэй, өвөрмөц зүйл вэ?
- Хамгийн сүүлийн чинь үерхэл ямархуу байсан бэ?
- Хэзээ ч буулт хийж чадахааргүй үнэт зүйл, үзэл бодол чинь юу вэ?
- Мөрөөдлийн ажил чинь юу вэ?
- Ямар супер хүчтэй байсан бол гоё вэ?
- Сэтгэл зүй, бодол санаагаа цэгцлэхдээ үздэг кино эсвэл цуврал?
- Хамгийн сүүлд кино театрт ямар кино үзсэн бэ?
- Цаг хугацаагаар аялах боломж олдвол аль үе рүү очих вэ?
- Өглөөний цайндаа ихэвчлэн юу иддэг вэ?
- Дуртай цэцэг эсвэл ургамал чинь юу вэ?
- Хамгийн дуртай улирлаа нэрлээч? Яагаад дуртай вэ?
- Хэн чамайг хамгийн их инээлгэдэг вэ?
- Чи юунд хамгийн их санаа зовнидог вэ?
- Амжилтыг юу гэж тодорхойлох вэ?
- Хамгийн олон удаа үзсэн кино эсвэл цуврал?
- Чамд нууц авьяас бий юу?
- Аймшгийн баяраар хувирч байсан хамгийн гоё дүр чинь хэн вэ? Эсвэл хувирахыг хүсдэг дүр?
- Далай эсвэл уул хоёрын аль нэгэнтэй нь ойрхон амьдар гэвэл чи ямар сонголт хийх вэ?
- Хамгийн удаан өрнөсөн аяллынхаа дурсамжаас хуваалцаач?
- Чи тооны хүн үү, урлагийн хүн үү?
- Хамгийн их ашигладаг эможи?
- Салахыг хүсдэг муу зуршил чинь юу вэ?
- Чиний хувьд хамгийн аймар аймшгийн кино юу вэ?
- Чи эртэч шувуухай юу эсвэл шөнийн ууль уу?
- Ганцаараа эсвэл олон хүнтэй байхын аль нь чамайг эрч хүчтэй болгодог вэ?
- Очиж байсан хамгийн гоё музей чинь юу вэ?
- Дараа хоёулаа хэзээ уулзах уу?
Эх сурвалж: teenVOGUE