Загвар зохион бүтээгч болох хүсэлтэй хүн бүрийн үзэх 34 кино


М.Батчимэг | YOLO.MN
2017-07-21

Чи загварын ертөнцийг сонирхдог уу? Ирээдүйд загвар зохион бүтээгч, Fashion редактор, Загвар өмсөгч, эсвэл гэрэл зурагчин болохыг хүсэж байна уу? Тэгвэл дараах кинонуудыг үзэж загварын мэдлэгээ дээшлүүлээрэй томоохон брендүүдийн хөшигний ард юу байдаг, загварын сэтгүүл хэрхэн бүтдэг, дизайнер хүмүүс гайхалтай бүтээлүүдээ ямар хөлс хөдөлмөр шингээж байж бүтээдэг түүнийхээ төлөө хэр их золиос гаргадаг зэрэг загварын ертөнцийн талаар чиний мэдэхгүй асар олон зүйлсийн талаар чи мэдэж авах болно. Киногоо насны хязгаараараа үзээрэй smiley

1. Roman Holiday

Жинхэнэ хатагтай нарын эрин үе гэгддэг 50-аад оны хувцас загварыг чамд утгаар нь мэдрүүлэх кино. Audey Hepburn-н өмссөн загварлаг сайхан цамц, торгон ороолт, Дугуй бошинз, даашинзан цув гээд л 50иад он ч үнэхээр дэгжин юм аа. "Ромын амралт" кинонд тоглосон дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртэхдээ өмссөн түүний даашинз Оскарын түүхэндэх хамгийн дэгжин даашинзуудын нэг юм шүү.
Насны хязгаар: +10
Трейлэр:


2. McQueen & I

Маш өвөрмөц сэтгэдэг чөлөөт уран бүтээлч, загвар зохион бүтээгч Александр МакКуины амьдралын сүүлийн жилүүдийг өгүүлэх  намтарчилсан кино юм.
Насны хязгаар: +13
Трейлэр:


3. The Great Gatsby

Зөвхөн уг кинонд зориулж Италийн нэрт дизайнер "Мюүча Прада" даашинзны 40 сонгодог гайхалтай загварыг урласан. Тиймдээ ч уг кинонд "Дэгжин" гэдэг үг яг тохирно. "Carey Mulligan"-ын өмссөн даашинзуудаас хараагаа салгаж чадамгүй гайхалтай. Түүнчлэн "Агуу Гэтсби" нь бүх цагийн шилдэг 10 романы жагсаалтанд багтдаг бөгөөд АНУ-д сурагчдын заавал унших ёстой номын жагсаалтанд зүй ёсоор багтдаг гэнэ шүү.
Насны хязгаар: +15
Трейлэр:


4.The True Cost

Энэхүү кино нь бидний өмсдөг хувцас болон тэдгээрийг хийдэг хүмүүсийн тухай өгүүлэх юм.
Насны хязгаар: +13
Трейлэр:


5. Clueless

90-ээд оны үеийн хувцас загвар эргээд моодонд орж байгаа энэ цаг үед үзэхэд яг тохирсон кино. Дөрвөлжин хээ, Урт оймс, Мөрөвчтэй жийнсэн даашинз, "Паска" цүнх, Нарийхан нарны шил,  Хажуу хэсгээрээ босоо судалтай спорт өмд, Өргөн судалтай хээ гээд л сахилгагүй, цоглог 90-ээд оны хувцас загварыг чи уг киноноос харж болно.  "Clueless" кино нь тухайн цаг үеийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлдог байсан юм шүү.
Насны хязгаар: +13
Трейлэр:


6. Fresh Dressed

Хип хоп хувцас загварын түүхийг өгүүлдэг. Kanye West, Pharrell Williams, Sean Combs, Andrй Leon Talley, A$AP Rocky зэрэг одуудын ярилцлага багтсан.
Насны хязгаар: +15
Трейлэр:


7. Breakfast at Tiffany's

"Ямар ч үед илүү загварлаг бай, унтаж байхдаа ч. Илүү урт гаанс барьж, чадах чинээгээрээ догь харагд." Уг  кинон дээрх Audrey hepburn-н өмссөн хар даашинз нь загварын ертөнцөд нэгэн шинэ хуудсыг эхлүүлсэн билээ. Түүний хар даашинзтайгаа гаансаа бариад сууж байгаа зургийг хаа нэгтээгээс харсан л биздээ.
Насны хязгаар: +13 
Трейлэр:


8. The Director

Энэхүү баримтад кино нь хөшигний цаадах "Gucci"-г болон  Италийн загварын ордон дахь "Gucci"-н өмнөх  захирал Frida Giannini-н ажлын тухай өгүүлдэг.
Насны хязгаар: +13
Трейлэр:


9. Coco Before Chanel

Коко Шанель бол загварын гэгээнтэн. Загварын ертөнцөд хайртай хүн бүр түүнийг мэднэ. "Тренд бол цаг үеийнх Стиль бол мөнхийнх" хэмээн хэлсэн Коко нэрд гарахаасаа өмнө ямар замыг туулсан гэдгийг харуулах энэхүү киног дизайнер болохыг хүсдэг хэн бүхэн  үзэх хэрэгтэй шүү smiley Хуучинсаг хувцасны стиль байдаг л нэг хэв маягийн эсрэг сөрж зогсохоос айгаагүй дайчин бүсгүйн түүх чамд урам зориг өгөх болно.
Насны хязгаар: +13
Трейлэр:


10. The September Issue

Загварын салбарт загварын сэтгүүлзүй үнэхээр өндөр үүрэг гүйцэтгэдэг гэдгийг батлах кино юм. Загварын хамгийн алдартай хэвлэл болох "VOGUE" сэтгүүлийн  нэг удаагийн дугаар хэрхэн бүтдэг талаар уг September Issue кинон дээрээс харж болох юм. Киног тус сэтгүүлийн хамгийн алдартай дугаар болох 9-р сарын дугаарыг онцлон авч хийсэн байна.
Насны хязгаар: +13
Трейлэр:


11. Diana Vreeland: The Eye Has to Travel

"Загвар бол стильтэй адил зүйл биш." Энэхүү кино нь Загварын сэтгүүлийн хөгжилд өөрийн амьдралын ихэнх хугацааг зориулсан домогт Диана Вриландын тухай баримтат кино юм. Тэрээр Америкийн "Harper's Bazaar" сэтгүүлд  26 жилийн хугацаанд ажилласан юм. Хувцас загварт нөлөө бүхий нэгэн байсан  Diana Vreeland-н Парис дахь загварлаг, гялалзсан ажил, амьдралыг уг баримтад кино харуулна.
Насны хязгаар: +13
Трейлэр:


12. The Devil Wears Prada

Мэдээжийн хэрэг загварын ертөнцөд хайртай хүн бүрийн заавал үзэх кино. Энэхүү кино  карер, өрсөлдөөн, амбиц, хувцас загвар гээд олон зүйлийн талаар өгүүлнэ.
Насны хязгаар: +13
Трейлэр:


13.Unzipped

Энэхүү баримтат кино нь 1994 оны намрын загварын цуглуулгаа гаргахаар ажиллаж байгаа Isaac Mizrahi  хэмээх загвар зохион бүтээгчийн хэсэгхэн амьдралыг өгүүлдэг. Кинонд тухайн үеийн загварын ертөнцийн одод болох Naomi Campbel,  Linda Evangelista,  Kate Moss болон Cindy Crawford нарын дүр үлдсэн байдаг.
Насны хязгаар: +17
Трэйлэр:


14. Grease

Хэдийгээр загварын тухай кино биш ч үнэхээр загварлаг кино юм. Уг киноноос чи  70-аад оны стилийг жинхэнэ утгаар нь олж харж болно.
Насны хязгаар: +13
Трейлэр:


15. Annie Hall

Энэ романтик, инээдмийн кино нь Нью Йоркоос гаралтай хачирхалтай хосын хайрын түүхийг харуулдаг. Энэхүү кино нь эршүүд хувцастай ч эмэгтэйлэг харагдаж болохыг баталсан юм. Киноны дараа Энни Холлын өмсдөг эршүүд хувцаснууд тренд болж байсан гэдэг.
Насны хязгаар: +15
Трейлэр:


16. Romy & Michele’s High School Reunion

Ахлах сургуулийнхаа уулзалтад ангийнхандаа сайхан харагдах гэж Romy, Michele хоёр хувцаснуудаа шинээр засаж янзалж дэгжин хувцаслахыг хичээнэ.
Насны хязгаар: +16
Трейлэр:


17. Valentino: The Last Emperor

Уг кино нь загварын ертөнцөд хагас зуун жилийг өнгөрүүлж өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, гоёмсог нарийн дэгжин шийдлээрээ тэсрэлт хийж чадсан Valentino Garavani-н тухай өгүүлнэ. Тэрээр алдарт Elizabeth Taylor-оос эхлээд гүнж Margaret, Белгийн хатан хаан Paolo, Julia Roberts, Gwyneth Paltrow, Halle Barry, Sandra Bullock, Penelope Cruz, Rene Zelwegger зэрэг олон олон нэр хүндтэй бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг гайхалтай загваруудаараа татаж чадсан авьяаслаг нэгэн билээ.
Насны хязгаар: +16
Трейлэр:


18. Iris

Америкийн бизнесмен, интерьер дизайнер, нас бол тоо гэдгийн баталгаа 96 настай Iris Apfel-н  сонирхолтой амьдралын тухай кино юм. Энэхүү киноноос чи бүтээлч зан чанар, асар  их эрч хүчийг мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна.
Насны хязгаар: +13
Трейлэр:


19.Yves Saint Laurent

"Хатагтай Шанель бүсгүйчүүдийг чөлөөлсөн бол би тэднийг улам зоригжуулсан" Алдарт Yves Saint Laurent-н хөшигний цаадахыг бүрэн утгаар нь харуулж чадсан кино.
Насны хязгаар: +17
Трейлэр:


20. Ready to Wear

Энэхүү киноны үйл явдал Парисын загварын долоо хоногийн үеэр өрнөх бөгөөд Sophia Loren, Kim Basinger, Julia Roberts, Helena Christensen, Cher гэх мэт тухайн цаг үеийн топууд оролцсон кино юм.
Насны хязгаар: +17
Трейлэр:


21. Mademoiselle C

"Vogue" сэтгүүлийн ерөнхий редактор, загвар зохион бүтээгч Carine Roitfeld Нью Йорк луу нүүж өөрийн сэтгүүлийг нээсэн талаарх баримтат кино юм.
Насны хязгаар: +17 
Трейлэр:


22. Scatter My Ashes at Bergdorf’s

Баримтат кино нь Нью Йорк хотын домогт тансаг зэрэглэлийн барааны дэлгүүр болох "Bergdorf Goodman"-ийн талаар өгүүлнэ. Олон  алдартнууд, ажилтнууд, дизайнерууд дэлхий нийтэд дэлгүүрээ хэрхэн ажиллаж, цэцэглэж буйг  үзэгчдэд ярьж өгнө. Дэлхийн томоохон дизайнеруудын хамгийн том хүсэл нь ердөө л энэ дэлгүүрт лангуутай болж хувцасаа зарах явдал байдаг.
Насны хязгаар: +13
Трейлэр:


23. Confessions of a Shopaholic

"Shopaholic"-ийн романуудын цуврал дээр үндэслэн гаргасан Америкийн романтик инээдмийн кино.
Трейлэр:


24. Funny face

Audrey Hepburn-н романтик хар хатгамалтай цагаан даашинз, эрч хүчээр дүүрэн хуримын гоёмсог торгон даашинз зэргийг  дурдахгүй өнгөрөхгүй байхын аргагүй.  Нэгэн эмэгтэй Парис луу нисч, хайр дурлалдаа хүрч, гоёмсог загвар өмсөж хүсэл мөрөөдөлдөө хүрч буй талаар гардаг.
Насны хязгаар: +10
Трейлэр:


25. In Vogue: The Editor’s Eye

Fashion редактор эсвэл гэрэл зурагчин болохыг хүсч байна уу? "Vogue" Сэтгүүлийнхэн хэрхэн хүмүүсийн зургийг авч түүхэн сэтгүүлийнхээ гялалзсан хуудсын ард байрлуулдаг талаарх сонирхолтой киног заавал үзээрэй. 
Насны хязгаар: +13
Трейлэр:


26. Bill Cunningham New York

"Richard Press" сэтгүүлээс гаргасан баримтат кино юм.
Нью-Йорк хотыг унадаг дугуйтайгаа тойрон явж "Street style" зураг дардаг 80 орчим насны Нью-Йорк Таймсын гэрэл зурагчин Билл Кинканхэмны тухай гардаг.
Трейлэр:


27. Dior and I

Хувцас урлал гэж юу байдаг томоохон брендүүд уг тансаг хувцсаа хэрхэн хийдэг үүний ард ямар баг хамт олон байдаг талаархыг та бүхэнд харуулах биз ээ.
Насны хязгаар: +17
Трейлэр:


28. Don't Tell Mom the Babysitter's Dead

Загварын салбарт ажилд орохыг хүсдэг арван долоон настай Сью Эллен Кранделл-н талаар гардаг. Ээж нь гэртээ байхгүй хойгуур Сью Эллен болон түүний ах дүү нарыг харгис хэрцгий ахмад настан хүүхэд асрагч хардаг гэвч тэрээр унтаж байхдаа нас барч түүний үүргийг Сью Эллен гүйцэтгэж тэд зуны турш хүссэнээрээ зугаацдаг.
Насны хязгаар: +13
Трейлэр: 


29. The Tents

Энэхүү кино нь Нью-Йоркийн загварын долоо хоног хэрхэн үүсч өргөжсөнийг харуулах бөгөөд  Гол баатрууд нь болох Томми Хилфигер, Каролина Эррера, Донна Каран, Зак Позен, The New York Times, Vogue, Vanity Fair, The New Yorker хэвлэлийн сэтгүүлчид  Хэл Рубенштейн, W Magazine сэтгүүлийн  редактор Стефано Тонки нарын ярилцлага болон загварын долоо хоногийн хөшигний ардхыг харуулах болно.
Насны хязгаар: +13
Трейлэр:


30.The Politics of Fashion

Вашингтон хотын загварын амьдралын тухай өгүүлнэ. Вашингтон хотод улс төрчдийн цаана дизайн, бүтээлч байдал, бизнесийн ер бусын ертөнц оршдог гэдгийг харуулах кино.
Насны хязгаар: +13
Трейлэр:


31. The First Monday in May

Эндрю Болтон загварын гол судлаач Анна Винтурын хамт жил бүр зохион байгуулагддаг, загварын ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг "Met Gala"-д  бэлтгэж буйг өгүүлнэ.
"Met Gala" уламжлал ёсоор тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг учир киног "The First Monday in May" хэмээн нэрлэжээ.
Насны хязгаар: +13
Трейлэр:


32. La Mode des annaes 90

1990-ээд онд загварын орднууд хөрөнгөтнүүдийн эсрэг хэрхэн цаг үеэ даган хувирч байсныг өгүүлнэ. Тэр үед  шинэ үеийнхэнд зохицохоор спорт ба гудамжны хувцасны хэв маяг давамгайлж байсан билээ.
Насны хязгаар: +13


33.The Tale of Thomas Burberry

Энэхүү богино хэмжээний кинонд "Burberry" брэндийн үүсгэн байгуулагч Томас Берберригийн түүхийг өгүүлдэг.
Кино:


34.Once and Forever

"Coco"-гийн тухай өмнөх кинонуудад түүнийг малгай, сувдан зүүлт, бас тийм ч сайхан бүсгүй байгаагүй гэж тодорхойлсон байдаг. Харин энэхүү богино хэмжээний кино нь түүнийг өөр өнцгөөс харуулах болно.
Кино:

#cinema