BTS-ийн хуучин дуунуудаас онцлох нь


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-11

BTS хамтлаг 9 жилийн өмнө буюу 2013 онд дебютээ хийсэн гэдгийг та мэдэх үү? Тэр хугацаанаас хойш тасралтгүй хичээж олон дуу гаргаж, дэлхийн хамтлаг болсон шүү дээ. Бид BTS-ийн хит болж буй, хит болсон сүүлийн үеийн дуунуудыг андахгүй сайн мэднэ. Тэгвэл нийтээр түгээмэл мэдэх нь ховор хуучны дуунуудаас нь онцолж байна.  

Coffee (2013)

Энэхүү дуунд салалтаа кофены гашуун амттай зүйрлэжээ. Американо хүйтэн, заримдаа гашуун мэт санагдавч салахын аргагүй сайхан тал ч бий. Хайр дурлал нь яг түүнтэй адил. Салалт хэцүү бэрх санагдавч гайхалтай сайхан дурсамжуудыг ч үлдээдэг.   

Am I Wrong (2016)

BTS хамтлагт нийгэм, улс төрийн асуудлыг хөндсөн дуунууд нь нэлээн хэд байдгийн нэг нь “Am I Wrong”. Хоёрдмол утгатай үг хэллэг, дохио зангаагаар дамжуулан агуулгыг гаргах ба “Миний буруу юу?” гэсэн утгаас илүү улс төр, нийгмийн элитүүдийн буруу үйлдэл, асуудлыг хөндөж дуундаа шингээжээ. 

Let Me Know (2014)

Дууны утга нь "Хайр интоорын цэцэг шиг цэцэглэдэг боловч шатаж, үнс болдог" гэх гунигт хайрыг өгүүлэх аж. Бүхнийг орхиж цааш явах нь ухаалаг шийдвэр болно гэдгийг мэдэж байгаа ч дурсамжаа санагалзаж, зугтахын аргагүй байгаа тухай утга агуулна.

Like (2013)

Энэхүү дуу нь уур хилэн, өвдөлтийг илэрхийлсэн дуу юм. Дуунд

"Яагаад би ганцаар бидний хамтдаа өнгөрүүлсэн тэр цаг хугацаанд гацсан хэвээр байна вэ? Чи аль хэдийн надаас явчихсан байхад би яагаад?"  гэх үг, агуулга бий.  Энэ дууг тухайн үед нилээн дутуу үнэлэж байсан гэдэг.  

‘Rain’ (2014)

Зөөлөн жазз, төгөлдөр хуурын нийлмэл рифф болон хип хопыг хослуулсан "Rain" дуу. Уг дуу нь Сөүлийн бороотой өдрийг уйтгар гуниг, нэгэн хэвийн байдалтай зүйрлэдэг. Дууны үг нь 

“Миний бие ,сэтгэл ямар байгааг мэдэж байгаа юм шиг бороо орж байна. Цонхоор урсах борооны дуслыг хараад би үүнийг мэдэрсэн... Миний нулимс, зүрх." 

Бас гансрал, цөхрөлийг илэрхийлдэг төдийгүй хэзээ нэгэн цагт бүх зүйл өөрчлөгдөж магадгүй гэсэн найдварыг тээх аж. 

134340 (2018)

BTS-ийн хамгийн хачирхалтай, гэхдээ магадгүй хамгийн ухаалаг дуу. 80-аад оны сүүл үеийн хип хоп хэмнэл, гоёмсог жазз гитар, лимбэ хөгжмийн хослолыг сонсож болно. Мөн л гунигтай үгтэй. 

Tomorrow (2014)

2014 онд гарсан "Tomorrow"  дуу нь амьдрал чамайг маш их зовоож байсан ч удахгүй бүх зүйл сайхан болно гэсэн утгыг илэрхийлэх аж. 

"Маргааш ирэхэд хурц гэрэл тусах болно, санаа зовох хэрэггүй. Энэ чиний зогсолт биш. Харин амьдралдаа түр завсарлага аваарай” гэх үгс бий .

Эх сурвалж: Rollingstone

#Дуу хөгжим